Чернобылийн АЦС-ын захирал асан “Чернобыль” цувралыг шүүмжилжээ

f22_znmok_jekrana_2019_03_29_o_10.43.51_bЧернобылийн Атомын цахилгаан станцын захирал асан Игорь Грамоткин НВО  сувгийн “Чернобыль” цувралыг бүтээсэн уран бүтээлчдийг түүхэн баримтыг гуйвуулсан хэмээн буруутгажээ. Тэрбээр энэ станцд 1988 оноос эхлэн 30 жил ажилласан бөгөөд 2005-2018 онд захирлаар нь ажиллаж байсан аж.

Тэрбээр НВО кино таалагдаагүй гээд, олон зүйл үнэнд нийцэхгүй байгаагийн дээр гол дүрүүд нь байнга л архи ууж, “аяга архины төлөө гүйж байгаа нь” Грамоткины дургүйцлийг илүүтэй төрүүлсэн гэнэ.

“Аюулгүй байдлыг хангах чухал, зарчмын шийдлүүдийг архи уучихсан үедээ л гаргаж байсан болж байна уу? Та нар үүнийг яаж хүлээн зөвшөөрч чадаж байна аа? “ хэмээн Грамоткин “Россия 24″ телевизд ярьжээ.

Түүнчлэн хонгил ухаж байгаа “нүцгэн уурхайчид”-ын дүрслэл ихээхэн дургүйцэл төрүүлсэн гэнэ. Тухайн үед байдал үнэхээр тэсвэрлэшгүй байсан ч нөхцөл байдлыг ийм байдлаар үзүүлж болохгүй гэж тэрбээр онцолсон байна.

“Энэ бол бүх Зөвлөлтийн ард түмний ялалт. Гавьяа байгуулсан Зөвлөлтийн ард түмний ялалт байсан. Энэ үйл явдлыг уран сайхны кино, өөр ямар нэг зүйлийн нэрээр зүгээр л чалчаад өнгөрч болохгүй ” хэмээн Чернобылийн АЦС-ын захирал асан онцолжээ.

Эргэн сануулахад, “Чернобыль” кино нь 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн Атомын цахилгаан станц дээр гарсан, ХХ зууны хамгийн томд тооцогддог ослын талаар өгүүлдэг юм. Цуврал кино энэ оны тавдугаар сараас эхлэн Америкийн НВО суваг дээр гарсан бөгөөд Internet Movie Database  цахим хуудсын үнэлгээгээр энэ цуврал түүхэн дэх хамгийн алдартай төслөөр нэрлэгджээ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.