О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ

5d0706ab7d3c1ХАРТУМ. /АBC/. Суданы Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг өнгөрсөн дөрөвдүгээр сард албан тушаалаас нь түлхэн унагаснаас хойш тэрбээр олны өмнө анх удаа харагдсан байна.

 

О.Баширыг нийслэл Хартум хотын шоронгоос гаргаж, түүний холбогдсон авлигын хэргийн ялыг танилцуулахаар прокурорын газарт хүргэсэн ажээ. Аюулаас хамгаалах хүчний ажилтнуудаар хүрээлүүлсэн 75 настай удирдагч асан уламжлалт цагаан нөмрөг өмсөж, тюрбан алчуураар толгойгоо ороосон байжээ.

 

Суданы Ерөнхийлөгчөөр 30 орчим жил ажилласан О.Баширыг албан тушаалаас нь түлхэн унагаасны дараа прокурорууд түүний гэрээс их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт илрүүлсэн байна.

 

 

Үүнээс гадна Олон улсын эрүүгийн хэргийн шүүх /ICC/ дайны гэмт хэрэг болон Суданы Дарфур бүс нутгийн оршин суугчдын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан О.Баширыг шилжүүлэн авахыг хүсэж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих