“Ланд крузер 200” замын хажуу руу унаж 5 хүн нас баржээ

5d07049db929a1.06561373

Төв аймгийн Баянхангай суманд  өчигдөр орой 18.26 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.

Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас  47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас  барж, 11 настай Е хүнд гэмтжээ.  Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=21987


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.