“АНУ-ын аж ахуйн жагсаалт” гэж юу вэ?

712-1560814520000_1gt0lqАНУ, БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Huawei” компанийг хориг тавьсан орныхоо жагсаалтад нэмээд удаж байгаа. Аж ахуйн нэгжийн жагсаалт гэдэг нь ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газраас Хятадын компанийн эсрэг тавьсан хоригийн гол зэвсэг юм байна. Гадаад байгууллагын нэрс багтсан энэ жагсаалт анх 1997 оны хоёрдугаар сард нийтлэгдсэн.

Үүнд олон нийтийг хөнөөх зэвсгийг бий болгоход АНУ-ын бүтээгдэхүүнийг өөрчилж ашигласан байж болох үйл ажиллагаанд оролцсон гадаадын байгууллагын нэр орсон ажээ. Түүнээс хойш АНУ-ын Төрийн департаментийн зүгээс АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод харшилсан үйл ажиллагаанд оролцсон орон, байгууллагыг жагсаалтад нэмэх шалтгаан нэмэгдсэн байна.
Энэ жагсаалтад ерөнхийлөгч Доналд Трамп “Huawei” компанийг оруулсан аж. Энэ шийдвэрийн үр дүнд “Google” тэргүүтэй компани багтсан АНУ-ын олон чухал компани Хятадын компанитай хамтран ажиллахаа больсон байна. Мөн АНУ-ын худалдааны департаментаас саяхан гаргасан 280 гаруй хуудастай хоригийн жагсаалтад дэлхийн 100 гаруй орны нэр бичигджээ.
Тухайлбал, Франц, Герман, Бельги, Их Британи орсон байна. Харин жагсаалтын гурав дахь хэсэгт ОХУ-ын байгууллагын нэр орсон 90 гаруй хуудас байдаг байна. Мөн
БНХАУ-ын байгууллагын нэр бичигдсэн 40 гаруй хуудас байдаг аж. Латин Америкийн орноос энэ жагсаалтад Болив, Бразил, Чили, Прагвай, Панам гэсэн таван орны нэр бичигдсэн байдаг байна. АНУ-ын Худалдааны департамент, Төр, Батлан хамгаалах, Эрчим хүчний яамны төлөөлөгчид хоригийн жагсаалтад бусад орон, гадаадын байгууллагыг багтаах шийдвэрийг гаргахдаа шаардлагатай шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлж үздэг аж. Энэ шийдвэр нь батлагдвал хориг тавьсан орон, байгууллагад АНУ-д үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг худалдах, экспортлохыг хориглодог байна.
Тиймээс АНУ-ын компани урьдчилсан зөвшөөрөлгүйгээр  ямар ч бараа бүтээгдэхүүнийг худалдаж болохгүй юм байна.  Мөн Худалдааны департамент ямар асуудлын талаар хэлэлцэж байгааг шалгах боломжтой. Түүнчлэн худалдаа хийхийг зөвшөөрөх эсэхийг шийдэх эрхтэй гэсэн үг гэж олон улсын болон Стратеги судалгааны төвийн судлаач Жеймс  Левис “ВВС” агентлагт ярьжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.