“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үлгэр хэзээ төгсөх вэ

fwV9TaNmCTlbIL33F90nУИХ, Засгийн газраас Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгаад, хууль хяналтын байгууллагад өгөх зайлшгүй шалтгаан илрүүлэн хандсанаас хойш багагүй хугацаа өнгөрөв. Сүүлийн байдлаар Аудитын Ерөнхий газар Хөгжлийн банкны олгосон зээлээс гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг танилцуулаад байгаа. Тус бүрдээ 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэх 11 зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг Хөгжлийн банкны удирдлагуудад эрх үүргийнхээ хүрээнд өгсөн. Тус банкнаас санхүүжүүлсэн 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна гэж дүгнэжээ. Одоо ч шийдвэрлэгдээгүй байшин үйлдвэрийн цогцолбор байгуулсан гэх “Эрэл”-ийн зээл үүнд хамаарч байна. Төслийн хэрэгжилт нь хангалтгүйгээс болж зээлийн эргэн төлөлт нь удааширч, хүндрэлд орсон гэдгийг шат шатны шалгалтаар тогтоосон.

Б.ЭРДЭНЭБАТ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ МОНГОЛЫН ТӨРӨӨС ОЛГОСОН ШАГНАЛ УЧРААС ЭНД ЯМАР НЭГ АСУУДАЛ ГАРАХГҮЙ

Анх 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Эрэл” компани Хөгжлийн банкны олон улсын зах зээл дээрээс босгосон “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 14 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Удалгүй дахиад есөн сая ам.долларын зээл нь ил болсон бөгөөд уг компанийг УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг. Түүний санаачилсан төсөл болох байшин үйлдвэрийн цогцолбор нь өмнөх нийгмийн үед буюу Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд байгуулагдсан комбинатын суурин дээр хэрэгжиж байгаа гэдгээрээ олон нийт төдийгүй шийдвэр гаргах хүрээнд итгэл төрүүлээд байлаа.

Орос ах нар шиг юу юугүй л барилгажуулчих төсөл танилцуулж байсан гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан түүхтэй энэхүү үйлдвэрийн цогцолборыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 1990 он гарсны дараа үнэ цохин авснаар өөрийн мэдлийнх болгосон аж. Үүгээрээ хуудуутай хувьчлалын хар түүхтэй нэр холбогддог улс төрч бизнесмэн. Тэр цагаас хойш нийслэлийг барилгажуулах үүргээ биелүүлэх байтугай ажилгүй зогсоосон бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2012 онд гадаадаас олон тэрбум ам.долларын зээл авах үед цаасан дээр дахин амь орсон түүхтэй.

Бондын хөрөнгөөс нэгэнт олон тэрбумын зээл аваад үнэгүйдүүлчихсэн Б.Эрдэнэбат үйлдвэрээ Хөгжлийн банкны шалгалт хууль хяналтын байгууллагын түвшинд эрчимжих үед (2017 оны арванхоёрдугаар сард) сүр дуулиантайгаар нээж билээ. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотынхны хямд орон сууцанд орох мөрөөдлийг биелүүлэх нь битгий хэл нийтийн орон сууцны дорвитой бүтээн байгуулалт эхлүүлээгүй. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар өндөр үнэтэй герман технологи нэвтрүүлэхээр зорьсон ч бүрэн дүүрэн хэрэгжээгүй гэх. Тиймээс бүтэн байшин босгоход хүндрэлтэй болоод буй аж. Энэ хугацаанд Б.Эрдэнэбат “100 хүүхдийн цэцэрлэгийг 14 хоногт байгуулчихна, “Орон сууцныхаа нэг ам.метр талбайг 1.2 сая төгрөгөөс доош үнэтэй байлгана” гэх үлгэрээ шат шатны дарга нарт ярьсаар л явсан.

Улмаар Хөгжлийн банкин дахь өрөө төлж чадахгүйд хүрч, хууль хяналтын байгууллагаар шалгуулан өнөөдөр компанийнх нь үйл ажиллагаанд төр засаг оролцох хэмжээнд хүрч очоод байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ë.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард сүр дуулиантай танилцуулснаа өчигдөр ажил хэрэг болохоор болсон гэдгийг баталгаажуулсан. Түүний мэдэгдлээр Б.Эрдэнэбатын Хөгжлийн банкин дахь өр 50 тэрбумаас 99.5 тэрбум төгрөг болж өссөн юм. Тэрбээр өчигдөр “Хөгжлийн банкнаас томоохон зээл авсан 7-8 компани дээр эргэн төлөлтийн хуваарь эвдэгдсэн зүйл бий.  Тухайн компаниудын зээлээ эргэн төлж чадах эсэхийг харна. “Эрэл” бол зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийхгүй байгаа компаниудын нэг. Засгийн газар энэ үйлдвэр стратегийн ач холбогдолтой, үгүй гэдэг дүгнэлт гаргана. Хэрвээ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл, Хөгжлийн банкны зээлийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар болгох асуудал яригдана. Эсвэл эргэн төлөлтийн хугацааг нь сунгах гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Тухайн зээл эргэн төлөгдөх боломжтой эсэхийг Хөгжлийн банк өөрөө тогтооно” гэлээ. Үүнийг дагаад “Б.Эрдэнэбатын ногоон хөгжил ярьж зээл авахаар зохиосон үлгэр нь хэрэгжихгүй болохоор амжилтгүй үйлдвэрийн цогцолбороо улсад 99.5 тэрбум төгрөгийнхөө оронд шахах гэж байна” гэх хардлага ч гарав.

Үлгэрт бол үйл явдал сайхнаар төгсөж, хамаг амьтан амар сайхандаа жаргадаг. Гэхдээ үлгэр бодит амьдралаас хол зөрдгийн жишгээр түүний төсөл бүтэлгүйтвэл, “Эрэл” компани байшин үйлдвэрлэх цогцолборгүй үлдэж, Б.Эрдэнэбат ээлжит удаагаа ялагдлын ард ашиг хүртэж хоцорно. Харин Б.Эрдэнэбатын өрийг Монголын ард түмэн хөлс хүчээрээ төлнө гэдэг даанч харамсалтай.

Харин Б.Эрдэнэбат өөрөө “Би авсан зээлээ хуваарийн дагуу төлөөд явж байгаа. Монголын төрөөс олгосон шагнал учраас энд ямар нэг асуудал гарахгүй. 2026 он гэхэд төлж дуусгана. Тэр үед төлөөгүй байвал асуугаарай. Цаг хугацаа үнэн мөнийг харуулах байх” гэж тайлбарласан. Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд ч “Эрэл” компанийг зээлээ төлөх чадваргүй болсон гэдгийг баталсан удаатай бөгөөд Төрийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй төслүүдтэй уялдуулж болох эсэхийг судалж буйгаа хэлж байсан юм. Тэгвэл саяхан тус банкны захирлаар шинээр томилогдсон Г.Амартүвшин “Хөгжлийн банкны хүндэрсэн зээлүүдийн учрыг яаралтай олно” хэмээн ярьсан байна.

Б.ЭРДЭНЭБАТ ЗЭЭЛЭЭ ШАЛГАСАН МӨРДӨН БАЙЦААГЧИЙГ ЗОДСОН

Ингээд зогсоогүй. Б.Эрдэнэбат “Эрэл” компанийнхаа нэрээр өнгөрсөн оны эхэнд болсон “Нийслэлийн хөрөнгө оруулалт 2018 чуулган” дээр Засгийн газраас дахин 100 сая ам.доллар нэхэж байгаа харагдсан. Тухайн үед “Энэ сайхан боломжийн хүрээнд дөрөвдүгээр сараас газар гисэж эхлэхээр нийслэлтэйгээ хамтраад барилга барьж эхэлнэ гэж бодож байна. Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд хүмүүс өөрийн гэсэн итгэл үнэмшлээр шинэ хороолол барьчихсан байна” гэж байв. Удаа дараа ингэж ярьсан ч байшингаа барьж эхлэн зээлээ төлөөгүй л байна. Энэ мэт анх үлгэр зохиоход нь төрөөс дэмжлэг үзүүлэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ч хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг хангалтгүй, эргэн төлөгдөхгүй байх эрсдэл үүсгэж, Хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон нь нууц биш. Зөвхөн энэ дүгнэлт Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бизнесийн бүлэглэлийн оролцоо ямар байсныг илтгэх бас нэг жишээ бий.

Ерөнхийдөө Хөгжлийн банкны гаргасан зээл олон их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч улсын хөгжилд үр өгөөжөө өгдөггүй болон эргэн төлөлтөө огт хийдэггүй явдал гаарах шинжтэй болсон. Тиймээс “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат тэргүүтэнд ямар ч барьцаагүй удаа дараа зээл олгосон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн зарим гишүүнд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагчид “Эрэл” компанийн байранд нэгжлэг хийсэн билээ. Гэтэл өрөөнд нь нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчийн биед халдсан гэдэг үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Б.Эрдэнэбатад хэрэг нээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа мэдээлж байлаа. Хэрвээ хууль хяналтынхнаас томилсон ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй байсан бол энэ асуудал ил болохгүй байсан нь тодорхой.

ҮЛГЭР ХЭРХЭН ТӨГСӨХӨӨС ХӨГЖЛИЙН БАНК ГАДААД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ХАМААРНА

Ийнхүү Монголын ард түмний хөрөнгөөс барьцаагүй гээр давуу эрхтэй зээл авсныг нь УИХ, Засгийн газраас гадна төрийн мөнгөнд хяналт тавих чиг үүрэгтэй хэд хэдэн байгууллага “Эрэл” компанийг өрөө төлөх чадваргүй болсныг, хэрэгжүүлсэн төсөл нь үр дүнгээ өгөөгүй гэдгийг ээлж дараалан тогтоосоор байгаа ч Б.Эрдэнэбат гэдэг хүнд хүрч үйлчилдэг хууль журам гэж алга. Бизнесийн ёс зүй бүр ярилтгүй. Энэ хооронд тэрбээр байшин үйлдвэрлэх цогцолборын үлгэрээ “Дэлхий нийт ногоон байшинг сонгож байна”, “Улаанбаатар маань утаагүй болчихвол сайхан биз дээ” гэх мэтээр улам бүр баяжуулсаар явна.

Үлгэрт бол үйл явдал сайхнаар төгсөж, хамаг амьтан амар сайхандаа жаргадаг. Хэрэв Монгол Улс нэрээ барьцаалан гадаадаас зээлсэн мөнгөөр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эхлүүлсэн байшин үйлдвэрийн цогцолбороо цогцлоож чадсан тохиолдолд Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос нь бүрэн ангижруулж чадна. Одоогоор хөрсөн дээр буугаагүй ч түүний ярьсаар байгаа агаарын зүйлс энэ. Гэхдээ үлгэр бодит амьдралаас хол зөрдгийн жишгээр түүний төсөл бүтэлгүйтвэл, “Эрэл” компани байшин үйлдвэрлэх цогцолборгүй үлдэж, Б.Эрдэнэбат ээлжит удаагаа ялагдлын ард ашиг хүр тэж хоцорно.

Харин Б.Эрдэнэбатын өрийг Монголын ард түмэн хөлс хүчээрээ төлнө гэдэг даанч харамсалтай. Ийнхүү ганц “Эрэл” компаниас болж улс 100 тэрбум төгрөгийн хохирол амсаж мэдэхээр байна. Үлэмж хэмжээний гадаад өртэй улсын хувьд маш үнэ цэнтэй энэ хөрөнгө Хөгжлийн банкны удирдлагуудын буянаар Б.Эрдэнэбатад амархан олдсон байж болох ч монгол хүүхдүүдэд бол 100 цэцэрлэг, эмнэлэг байгуулах мөнгө шүү дээ. Мөн тэрбээр байшин үйлдвэрлэх цогцолбороо танилцуулах далимдаа хотын экс даргаас газар нэхсэн удаатай бөгөөд газрыг нь олгочихсон бол юу ч болж мэдэхээр байж. Гэтэл манайхан шилдэг бүтээн байгуулалтад олгодог “Төрийн гэрэгэ” шагналаа түүнд гардуулж л байдаг.

Д.Дорж

Үндэсний шуудан


URL:

Нэр: dr. driving mod apk v1.33(unlimited gold coins) Огноо: 16 October 2019

excellent post, very informative. I wonder why the other experts of this sector don’t notice this. You should continue your writing. I am confident, you’ve a great readers’ base already!

http://123hacks.xmlfile.us/dr-driving-mod-apk-download-unlimited-gold-and-money-under-global/

Нэр: gordon ramsay dash hack Огноо: 17 October 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.