20 саяын цалинтай, 200 саяын машинтай төрийн нарийн Х.Батбилэг

olloo_mn_1560828341_batbileg2Зарим төрийн албан хаагчдын хөрөнгө орлогоосоо давсан зарлага,  үл хөдлөх хөрөнгөтэй байх нь жирийн л үзэгдэл болж. Тухайлбал,  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг. Тэрбээр жилийн 27 сая төгрөгийн орлоготой ч нэг орон сууцны байр, нэг зуслангийн байшинтай. Энэ хоёрын үнэлгээ нь 670 сая төгрөг. Мөн 200 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz,G 500 маркийн машин хөлөглөдөг.

84 сая төгрөгийн үнэлгээ бүхий адуу, үхэртэй. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 137 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн Х.Батбилэг сайд нь 2018 онд 33 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Тэрбээр 2017 онд 23 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байв.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих