“Оюуны өмчийн газрын дэд дарга “Perfect” хамтлагийн дуучин С.Гантөмөр таалал төгслөө

Оюуны өмчийн газрын дэд дарга хүмүүсийн сайн мэддэгээр “Perfect” хамтлагийн дуучин С.Гантөмөр өнгөрсөн шөнө зуурдаар нас барсан байна. Одоогоор нас барсан шалтгаан нь тодорхой бус байгаа бөгөөд зүрхий үйл ажиллагаа муудсанаас нас барсан байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлж байна.

Үзэгч түмнээ дуу хуураараа уярааж явсан төдийгүй Монол улсад оюуны өмчийн талаар олон олон ажлуудыг санаачлан хийж зохион байгуулж байсан тэрээр цэл залуухан насандаа хорвоог орхисонд олон мянган шүтэн бишрэгчид нь харамсаад баршгүй юм.

Хайрын дуугаар залуусыг уярааж явсан “Perfect” хамтлагийн журмын нөхдөд нь болоод хань гэр бүлд нь chuhal.mn  сайтын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Урлагийн салбарт зам төрөө тод үлдээсэн дуучин залуугийн араас эмгэнэн гашуудсан үг түүний цахим хаяган дээр дурайсаар л байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.