Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьжээ

15610718565d0c10f0b8113Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр орой 23.00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдан хорьсон нь үнэн” гэх мэдээллийг өглөө.

Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж байгаа аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.