АНУ-ын тагнуулын дроныг устгажээ

15610820725d0c38d8c1149Хормозган мужид нисэж явсан АНУ-ын тагнуулын дроныг Ираны Хувьсгалт гвардын цэргүүд буудан унагасан гэж “Guards” цахим хуудсанд мэдээлжээ.

Уг дроныг Иран улсын Хормозган мужийн Коухмобарак тосгоны өмнөд хэсэгт буудан унагасан байна.

Ираны “IRNA” төрийн мэдээллийн агентлаг мөн “уг дрон нь АНУ-ын ”RQ-4 Global Hawk” загварын тагнуулын дрон байсан” гэж мэдээлжээ.

АНУ-ын ”RQ-4 Global Hawk” загварын тагнуулын дрон нь агаарт 30 гаруй цагийн нислэг хийх хүчин чадалтайгаас гадна өргөн хүрээг хамарсан өндөр нягтралтай зургийг цаг агаарын ямар ч нөхцөлд авах чадвартай гэж зохион бүтээгч Нортроп Грумман өөрийн цахим хуудастаа бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих