Оросын нэгэн тосгон хар ялаанд бариулж байна

har-yalaaОросын Свердловск мужид аймшгийн киног санагдуулам үйл явдал өрнөж байна. Энэ сарын 13-нд авсан бичлэгээс үзэхэд энэ тосгоны айлуудад үхсэн ялаа шал, ширээ, бусад гадаргууд нь бүрхэж, хар бараан болгож байна. Гадаа гудамж, зам, хашаа ч ялгаагүй, хар ялаа “буцалж байгаа” юм.

1-15 Оросын нэгэн тосгон хар ялаанд бариулж байна

Өнгөрсөн намар ойролцоо орших шувуун фабрикаас мянган тонн орчим шувууны сангасыг ургацын талбайд ачиж авчирч, өвлийн турш үлдээжээ. Хавар бороо ихээр орж, техникүүд талбайдаа гарч чадаагүйгээс болж энэ бордоог газарт ухаж хийж чадаагүй байна. Гэтэл борооны дараах нойтон сангасан дээр ялаа ихээр үржжээ.

nashestvie-muh-696x407 Оросын нэгэн тосгон хар ялаанд бариулж байна

Оросын Хөдөө аж ахуйн хяналт шалгалт болон Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газраас фермерийг үйл ажиллагаа зөрчсөн гэж үзээгүй байна. Харин Лазоревый суурингийн иргэд мөрдөн шалгах хороонд хандсанаар органик хаягдал ашиглалтын журмыг зөрчсөн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч фермер буруугаа хүлээгээгүй байна.

dead-flies2 Оросын нэгэн тосгон хар ялаанд бариулж байна

“Ялаа хэдэн сая жил байж л байсан. Үргэлж л байдаг. Харин тооны хувьд л их байна. Хэн ч надад ялааны байж болох тоо, хэмжээний нормын талаар ярьж чадахгүй шүү дээ” гэж фермер Андрей Савченко мэдэгджээ.

Тосгоны иргэд болон орон нутгийн засаг захиргаа пестицид ихээр ашиглаж, ялааг устгаж байна. Гэвч хор цацаад ч нэмэргүй байгаа гэнэ. Хүмүүс ялаанаас болж ургацаа алдаад зогсохгүй халдварт өвчин тархах вий гэж эмээж байна.

 

 

Эх сурвалж: lifter.com.ua


URL:

Сэтгэгдэл бичих