Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэх ажил хийгджээ

olloo_mn_1561096477_gazar1Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолууд батлагдсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ажил хийгдэж байна.

Иймд газар эзэмшигч, ашиглагч та 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор Нэгдсэн үйлчилгээний “Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, Оргил” төвүүдэд хандаж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлүүлнэ үү.

Дараах холбоосоор орж Дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолуудтай танилцана уу. https://www.legalinfo.mn/law/?subcat=81&cat=37


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.