Драгон төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

9995606ac0b8e66638488bf7fa9d80ce_x3МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн  үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан,  таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож  Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.