Стефен Карри: “Бидний түүх дуусаагүй шүү…”

ab50a9bef950dcf5great“Рэпторс”-т аваргын титмээ алдсанаар “Алтан мужийн дайчид”-ын хаанчлалд төгсгөл ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа Стефен Карри ярьжээ.

“Түүх үргэлжилж байгаа шүү. Олон хүн бидний амжилт дууссан гэж ярьж байна. Би ийм зүйлтэй эвлэрэхгүй. Эргэн ирэлт хийн, дараагийн улирлуудад аваргын төлөө тоглохын төлөө зүтгэнэ дээ” хэмээн холбогч залуу өгүүлэв.
Мөн тэрбээр дараа жил болох Токиогийн олимпод тоглох эсэх талаараа “Тэнд эрч хүч жинхэнэ оргилох байх даа. Би хэзээ ч Олимпийн наадамд оролцож байгаагүй. Надад хоёр ч Дэлхийн аваргын тэмцээнд эх орныхөө төлөө тоглосон туршлага бий. Гэхдээ Олимпийн наадмыг юутай ч харьцуулашгүй гэж хүмүүс ярих юм билээ” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.