“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

15614329705d11938ab3aa7Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ.

Түүний оронд эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Баясгаланг төрөх эмнэлэгт эндсэн хоёр эхийн хэрэг болон нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудалтай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.