БНСУ-ын судлаачид дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гараг илрүүлжээ

1561441473_5d11a85122137БНСУ-ын одон орон судлаачид дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гараг илрүүлсэн хэдий ч ийм зүйл тохиолдол магадлал тун бага болохыг тогтоожээ.

 

Солонгосын Одон орон, сансрын шинжлэх ухааны институтийн мэдээлснээр, БНСУ-ын эрдэмтэд аюултай бага гарагийн талаар олж тогтоосон анхны тохиолдол энэ болжээ.

“PP29” хэмээн нэрлэсэн аюул учруулж болзошгүй бага гарагийг Солонгосын микро-линзийн дуран авайн сүлжээнээс цуглуулсан мэдээллээс энэ сарын эхээр илрүүлсэн байна.

“Аюул учруулж болзошгүй бага гарагуудын дийлэнхийг АНУ-ын эрдэмтэд илрүүлж байсан тул энэхүү нээлт ихээхэн ач холбогдолтой. Мөн сансрын ажиглалт явуулах БНСУ-ын нөөц бололцоог харууллаа” гэж Одон орон, сансрын шинжлэх ухааны институтийн судлаач Мүн Хун Кю хэлжээ.

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ тооцоолсноор “PP29” дэлхийтэй 2063 эсвэл 2069 онд мөргөлдөж магадгүй хэдий ч ийм зүйл тохиолдох магадлал маш бага /2.8 тэрбумд 1/ ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.