Дэлхий дахинд дэлхийн эдийн засагт аюул учирч байгааг санууллаа

olloo_mn_1561449231_chinaБНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Шоувен гуравдагч орнуудад ногдуулсан гаалийн татвар дэлхийн эдийн засагт аюул учруулж байна гэж мэдэгджээ. Мөн Бээжин дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлтийн үйл явцыг хүлээж байгаагаа онцолсон байна. Тэрээр энэ мэдэгдэлдээ Хятадын төв банкны орлогч тэргүүн Чен Юлутай уулзсаныхаа дараа хийжээ. Харин Чен Юлу хоёр орны улс төрийн бодлогийг удааширсан эдийн засагтай холбох боломж хязгаарлагдмал гэв. Ван Шоувен, Чен Юлу нар Бээжингийн хэвлэлийнхэнд энэ талаар ирэх долоо хоногт Японд болох Их 20-ийн уулзалтын өмнө энэ мэдэгдлийг хийсэн байна.

Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар төлөвлөжээ. Түүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нартай гурван талт уулзалт хийхээр болсныг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чжан Цзюнь мэдээлсэн байна.

Гэхдээ уулзалт болох хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй аж. Харин энэ яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Канг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийг Японд энэ сарын 27-29-н хүртэл байна гэсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

URL:

Нэр: read this post here Огноо: 17 September 2019

I just want to say I’m all new to weblog and definitely enjoyed your blog. Very likely I’m going to bookmark your blog . You absolutely have great article content. Thanks a bunch for revealing your web site.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.