НМХГ ШУУРХАЙ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ 10 ОСЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАСАН БАЙНА

olloo_mn_1561519771_bariНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай мэдээллийн албанд ирүүлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас үрэгдсэн, хүнд гэмтсэн, бүлэг осол гарсан талаарх дуудлага мэдээллийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид шуурхай дуудлагаар ослын газарт ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас гарсан нийт 107 ослын газарт ажилласаны 48 буюу 44,8 хувь нь барилгын, 6 буюу 5,6 хувь нь эрчим хүчний, 22 буюу 20,5 хувь нь уул уурхайн, 16 буюу 14,9 хувь нь хөнгөн хүнсний, 10 буюу 9,3 хувь нь бусад салбаруудад гарсан байна.

2019 оны 2 дугаар улирлын байдлаар шуурхай мэдээллийн дагуу 10 ослын газарт ажилласан бөгөөд уг ослуудад 15 хүн өртсөн байна. Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 5 хүн өртсөнөөс 5 гэмтсэн, уул уурхай салбарт 4 осол гарч 8 хүн өртсөнөөс 8 нас барсан, бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 2 хүн нас барсан байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад барилгын салбарын ослын тоо 2 тохиолдлоор буурсан, уул уурхайн салбарын осол 4 тохиолдлоор өссөн байна. Хүний амь нас эрсэдсэн ослын тохиолдол 6 тохиолдлоор өссөн, гэмтсэн тохиолдол 1 тохиолдлоор өссөн байна. Өөрөөр хэлбэл осолд өртсөн нийт хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 5-аар өссөн байгаа нь Налайх дүүргийн нүүрсний амуудад 2 удаагийн бүлэг ослуудад 6 хүний амь нас үрэгдсэн осол гарсантай холбоотой байна.

 

http://olloo.mn/n/65615.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.