АНУ-д ашиглах 5G төхөөрөмж Хятадаас өөр улсынх байх ёстой

241766-25062019-1561448558-1258902962-nationalizing-5g-trumpАНУ-д ашиглах шинэ үеийн 5G үүрэн холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас өөр улсад үйлдвэрлэсэн байх шаардлага тавихаар Трампын засаг захиргаа төлөвлөж байгааг Wall Street Journal уг үйл явдалд ойр дөт эх сурвалжийн тайлбараас эш татан мэдээллээ.

АНУ аюулгүй байдлын үндэслэлээр гадаадад үйлдвэрлэсэн зарим сүлжээний тоног төхөөрөмж, үйлчилгээг сарын өмнө хориглосон. Тус улсын албаны хүмүүс харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгчдээс чухам хэзээ нэгдсэн улсад зориулсан, Хятадаас гадна үйлдвэрлэх техник хангамж хөгжүүлэх вэ гэсэн асуулт тавьж байна. Уг мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хүссэн хүсэлтэд Цагаан ордон хариу өгөхөөс татгалзсаныг сонин мөн уламжилсан юм.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.