Дахин хоёр ажилтан бохирын худагт унаж амиа алдав

olloo_mn_1561421957_woОрон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр ажилтан худагт унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр өдөр гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унаж нас барсан гэсэн дуудлага ирсэн байна.

Албан бус байдлаар дээрх хоёр ажилтан хоёулаа ариутгал татуургын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл албаны хүний мэдээллээр тэд бохирын худагт засвар хийхээр ороод хийнд хордон амь насаа алджээ.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцад унаж, хийнд хорджээ.

Талийгаачид ОСНААУГ-т арав дахь жилдээ ажиллаж байгаа хүмүүс байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.