ИХ БРИТАНИД АУДИО НОМЫН БОРЛУУЛАЛТ ӨСЖЭЭ

5d14237243e784.60337196

Өнгөрсөн онд Их Британид аудио номын борлуулалт бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнд Мишель Обама, Мел Би, Стивен Фрай нар ихээхэн хувь нэмэр оруулжээ.

“The Publishers Association” байгууллагын мэдээлснээр, 2018 онд аудио номын борлуулалт 69 сая фунт стерлинг хүрснийг өмнөх оныхтой харьцуулахад 43 хувиар өссөн ажээ.

Аудио номуудын жагсаалтыг АНУ-ын тэргүүн хатагтай асан М.Обамагийн “Becoming” ном тэргүүлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд дижитал номын борлуулалт 3 хувиар өссөн бол цаасан номын борлуулалт 5 хувиар буурчээ.

24news.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.