БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ҮҮ?

c1b64d86696d978a1b4e40d2b7047dcf

Британийн парламентын хэд хэдэн өрөөнөөс кокаин нэртэй хар тамхины ул мөр илрүүлэн тухай “Vice” сайт мэдээлсэн байна. Тус сайтын мэдээлж буйгаар кокаинтай урвалд орж өнгө нь өөрчлөгддөг салфетка ашиглан өрөөнүүдийг шалгах явцад зөвхөн парламентын гишүүд, албан ёсны зочид, өндөр албан тушаалтнууд ба зөвшөөрөл авсан мэдээллийн хэрэгслийн албан ёсны төлөөлөгчид орохыг зөвшөөрдөг баарны дэргэдэх бие засах өрөөнөөс кокаины ул мөр хамгийн ихээр илэрсэн аж.

Түүнчлэн парламентын өөр есөн өрөөнд шалгалт хийхэд дөрвөөс нь хар тамхины ул мөр илэрсэн байна. Парламентын гишүүд хамгийн их ашигладаг бие засах өрөөнүүдээс кокаины ул мөр хамгийн их илэрсэн. Гэхдээ Британийн Ерөнхий сайдын суудалд горилогч Борис Жонсоны тасалгааны дэргэдэх бие засах өрөөнөөс хар тамхины ул мөр олдоогүй гэдгийг “Vice” сайт онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.