2030 он гэхэд 20 сая ажлын байрыг роботууд булаана

241933-28062019-1561704796-870702537-1Screen_Shot_2019-06-28_at_2.39.36_PM_copyРоботууд дэлхийн хөгжингүй улс орнуудын биеийн хүч шаарддаг үйлдвэрлэлийн салбарт ажлын байрны аравны нэгийг арчин хаях гэж байгааг Oxford Economics анхааруулж байна. Автоматжуулалт нийт эдийн засагт түлхэц өгөх нь гарцаагүй ч үйлдвэрлэлийн тодорхой салбар, тодорхой улс оронд ажлын байрыг устгаж, тэгш бус байдлыг гааруулах төлөвтэй. Судалгаанаас үзвэл, “Роботууд зах зээлийг шинээр бүтээчихдэггүй л юм бол” 2030 он гэхэд үйлдвэрлэлийн салбарт ажлын байр 20 саяар цөөрч, салбар бүхэлдээ 8.5 хувиар багасна.

Автоматжуулалтаас үүдэн тэгш бус байдал гаарах төлөвтэйг Олон улсын валютын сан (ОУВС) анхаарууллаа.

Ялангуяа биеийн хүч шаарддаг, уламжлалт үйлдвэрлэл ноёрхдог хөдөөгийн бүс нутгийн ажилчдын хэтэвчийг автоматжуулалт ноцтой хохироож таарна. АНУ-д Орегон муж улс, Их Британид Камбриа гүнлэг автоматжуулалтад хамгийн эмзэг байгаа юм. Автоматжсан ажил үүргийн нэр төрөл, цар хүрээ өргөжсөөр байгаагаас хөдөлмөрийн зах зээлийн бүтцийг өөрчлөх шаардлагатай болсныг тайланд онцлон дурджээ. АНУ-д сүүлийн 20 жил роботод ажлын байраа ажилчдын талаас илүү нь үндсэндээ тээвэр, барилга угсралт, засвар үйлчилгээ гэсэн гурван салбарт, цөөхөн нь оффис, засаг захиргааны ажилд шилжсэн. Гэтэл ирэх арван жилд эдгээр салбар ч автоматжуулалтын давалгаанд өртөхөөр байгаа юм.

Автоматжуулалтаас үүдэн тэгш бус байдал гаарах төлөвтэйг Олон улсын валютын сан (ОУВС) анхаарууллаа. Автоматжуулалт нь тодорхой үйлдвэрлэлээр төрөлжсөн газар зүйн байршлаас мөн шалтгаалж байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ) жилийн өмнө тайлбарлав. Жишээ нь роботод ажлын байраа алдах эрсдэл Норвегийн Ослотой харьцуулахад Словакийн өрнөд хэсэгт хавьгүй их байгаа юм. Харин Лондон, Токио, Парис, Сөүл гэх мэт метрополитен бүсүүдэд эрсдэл бага, тэр ч байтугай үйлдвэрлэлийн зарим уламжлалт зангилаа газарт автоматжуулалт ажлын байрыг ихэсгэж болзошгүй.

“Францын Тулуаз, Гренобль, Германы Мюнхен, Штутгарт зэрэг мэдлэгт суурилсан хотуудад автоматжуулалтын сөрөг нөлөө бага байх болно” хэмээн тайланд тайлбарлав.

Катрин Босли

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.