Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ХҮМҮҮСИЙН НЭРС ИЛ БОЛОВ

4813

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа билээ.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байгаа билээ.

Тэгвэл эл хэргийг гардан гүйцэтгэсэн гэх ялтан Ц.Амгаланбаатар нар энэхүү хэрэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.