Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүсэн гэх хүмүүсийн нэрс ил болов

olloo_mn_1561966515_155С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа билээ.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байгаа билээ.

Тэгвэл эл хэргийг гардан гүйцэтгэсэн гэх ялтан Ц.Амгаланбаатар нар энэхүү хэрэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих