Нотлох баримт- №1

1561436275_02-29Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний “Ил захидал”-д өгсөн хариундаа “Намайг гүтгэсэн явдалдаа уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө” гэсэн юм. Тэгээд намайг бичсэн зүйлдээ холбогдуулан нотлох баримт гаргахыг шаардсан. Би, үнэн юм бичсэнийхээ төлөө уучлалт гуйхгүй. Та өөрийнхөө барьцаанд байгаа шүүхдээ өг гэж өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд байгаа. Би, Х.Баттулга Ерөнхийлөгчийн шаардсан дагуу 10 нотлох баримт бэлэн болгож байна. Түүнийхээ эхний хэсэг болгож нэгэн ярилцлагыг нийтлэж байна. Энэ ярилцлагыг ЗТХЯ-нд болсон аймшигт аллагын дараахан талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэг “Жамьян гуай танд л ярилцлага өгнө” гэж зүтгэсээр манайд ирж ярилцсан юм. Тэгснээ гэнэт хойшлуулъя, жаахан засъя гэсээр бараг жил тойрлоо. Хэвлэлд өгөхөөр хойноос нь яриад болиулчихдаг юм. Цаана нь ямар учир шалтгаан байгааг олон түмэн тунгаана биз. Одоо Х.Баттулга гэж хүний онц ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа яаж Ерөнхийлөгч болсон, амалсан амлалт, түүний биелэлт, хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэргүүд нь хэрхэн яаж хэрэгсэхгүй болсон, Монголын мафийн гол төлөөлөгчид УДШ-ийн дарга Ц.Зориг нарын барьцаанд хэрхэн орсон тухай, УДШ-ийн шинэ дарга Х.Батсүрэнг ямар ямар хууль зөрчин томилсон тухай… гэхчлэн нотлох баримтуудыг цувралаар хүргэх болно. Би зөвхөн гарцаагүй нотлох баримт л бичнэ. Та бүхэн хэрхэн хүлээж авах нь сэтгэл оюуны тань хэрэг.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн гэргий У.Өнөрцэцэг: АЛУУРЧДЫН БҮЛЭГ МИНИЙ НӨХРИЙГ ХАЛАХ, ЭСВЭЛ АЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖ БОДДОГ

Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон аллагын үеэр эр нөхрөө харамсалтайгаар алдаж, дөрвөн өнчин хүүхэдтэй хоцорсон У. Өнөрцэцэгтэй ярилцлаа. У.Өнөрцэцэг нь хуульч мэргэжилтэй, олон жил нотариатчаар ажилласан юм.

-Хоёулаа яриагаа нэлээн дээрээс, та хоёрын нутаг усны амьдралаас эхлэх үү?

-Бололгүй яахав. Би Архангайнх, нөхөр маань Сэлэнгийн уугуул. ЕБС төгсөөд амьдралын замаа сонгохдоо “Сүлд” дээд сургуулийн танхимд танилцаж, хорин жил ижил хун шиг л явлаа даа. Миний хань сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  II сургуульд багшлан ажил амьдралын гараагаа эхлэж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Соёмбо даатгал”, “Монгол Хьюндай моторс”, “Экструд хаус” гэсэн газар хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.  Түүний дараа Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч “FEMIDA” хууль зүйн фирмийн өмгөөлөгч, өмгөөллийн “Эм Эл Эс Партнерс” нөхөрлөлийн захирал болсон.  Харин 2016 оноос Зам, тээвэр хөгжлийн яаманд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Хань минь, иргэний хууль ёсны эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд нь туслалцаа үзүүлэн ажиллаж байсан. Монголын Өмгөөлөгчдийн болон хуульчдын холбооны гишүүн, мэргэжлийн хуульч хүн байлаа.

-Та хоёр чинь ажлын зэрэгцээ, намын олон сонгуульд зүтгэж байсан гэл үү?

-Бидний аав ээж, эмээ өвөө нар бүгд МАН–ын гишүүн, энэ намын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчид байсан. Бид дээд сургууль төгссөн даруйдаа Сэлэнгэ аймагт МАН–д элсэж, олон түмэнтэйгээ хамтран ажиллаж ирсэн. Нөхөр маань УИХ–ын дөрөв, Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуулиар намын анхан шатны байгууллага дээр ажиллаж ялалт авчирч байсныг хүмүүс мэднэ. Бид хоёр НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байлаа.  Нам төрийнхөө үйлсэд  нэр бүтэн, сэтгэл өндөр ажиллаж байсан нөхрийг минь цагдаагийн байгууллагаас эхлээд, хэвлэл мэдээллийн зарим хэрэгслэлээр зориуд “харлуулан” харагдуулж байгаад манай гэр бүлийнхэн гомдол явж ирсэн.

-Аллага болсны дараахан ЦЕГ–аас “Архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ” гэж мэдэгдсэн. Хүмүүс бол Гомбосүрэн гэдэг чинь харилцан зодолдоод үхэж   гэсэн бодолтой байгаа байх?

-Зориуд ийм мэдээлэл тараасан. Үүнийг их дээрээс тараасан байх гэж бодож байгаа. Талийгаач маань архи амсдаггүй, аливаа хэл амнаас хол явдаг хүн шүү дээ. Хэрэв түүний биеэс спиртын зүйл илэрсэн байвал зориуд тулгасан, магадгүй тэр бүлэг хүмүүс цутгаж өгөөд нуучихыг ч байг гэх газаргүй шүү дээ. Миний нөхрийг хэн бэ гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ манайд эмгэнэл илэрхийлж очоод хэлсэн үгнээс бүрэн ойлгож болно. “Талийгаач бол шударга төрийн албан хаагч, хамгийн их хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан, хяналт шалгалтаар олон зөрчил дутагдал илрүүлсэн, миний баруун гар болон ажиллаж чадсан, цайлган, зүтгэлтэй төрийн албан хаагч байсан. Тийм ч учраас би хоёр тушаал гаргаад ирлээ” гээд нэгдүгээрт талийгаач ажил үүргээ  гүйцэтгэж яваад амиа алдлаа. Хоёрдугаарт, оршуулгын ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ” гэсэн. Сайдын энэ хэлсэн үг, миний гар утсанд үүрд үлдэж, хоёр нас хүрээгүй хүүгийнх нь хорин нас хүртэлх үнэн мөнийн баримт болж үлдэнэ гэж бодож байгаа.

-Та алуурчдын бүлэг гэлээ. Юунаас үндэслэж байгаа нь энэ вэ?

-Миний нөхрийг дарамтлах, замаасаа зайлуулах бүлэг хүмүүсийн ажиллагаа их дээрээс эхэлсэн юм билээ. Талийгаач маань зүгээр нэг золгүй явдлаас болж амиа алдаагүй. Энэ бол албан тушаалын төлөөх, хүн амины ноцтой хэрэг байсан. 2017 оны намар Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ гэж хүн ирсэн. Сайд ажлаа авсны дараахан тэр Б.Махбал гэж хүнийг авчирч Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хуучин дарга Гантөмөрийг нь халсан. Эндээс л бүх зүйл үүдэлтэй гэж боддог. Түрүүнд нь олон удаа ноцтой хэрэг хийж, хамт ажиллаж байсан хүнээ хэвтэрийн болтол нь зодож байсан хүнийг сайд Ж.Бат-Эрдэнэ яагаад “хөтлөөд” хүрээд ирэв.  Энэ албыг хашчихаар өндөр мэдлэг мэргэжилтэй, шударга дайчин залуучууд энэ системд зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл яах гэж Б.Махбалыг сонгов гэдэг сонин байгаа биз. Тэр харгис хэрцгий хүнээр миний ханийг дарамтлуулж халах, тун болохгүй бол алуулах бодолтой байсан юм биш үү. Эндээс л тус яаманд Говь-Алтайн голдуу бүлэглэл үүсч, миний нөхрийг дарамталдаг, илт дээрэлхэж зовоодог байсан юм билээ. Намайг зовно гээд дарамтыг тэр бүр хэлдэггүй байсан ч би ханийн сэтгэлээр мэдэрдэг байсан.

-Б.Махбалыг зарим хүн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр магтсан байна. Та энэ хүнийг хэр зэрэг мэдэх вэ?

-Ханийгаа таалал төгссөнөөс хойш, хуульч хүний хувьд энэ аймшигт бүлэглэлийн талаар хүн тус бүр дээр судалж байна. Ярьж хэлж байсан бүх зүйлийг нь баталгаажуулан авч байна. Б.Махбал нь 1970 онд Говь-Алтай аймагт төрсөн. Гурван эхнэр, гурван хүүхэдтэй хүн. Одоо амьдарч байгаа залуу эхнэр  нь Жаргал гэдэг юм билээ. Цагдаагаас ажлын гараагаа эхэлсэн энэ хүн 1998-2000 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн болж төрийн алба руу орж ирсэн. 2008-2013 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд газар хэлтсийн дарга, 2016-2017 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2017 оны арванхоёр дугаар сараас Зам, тээврийн хөгжлийн яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа энэ аллагыг үйлдсэн байгаа юм.

-Энэ хүнийг чинь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж бичээд, шуугиад байх юм. Хэр зэрэг ор үндэстэй юм бол?

-Гарцаагүй үнэн. 1993-1996 онд ЦЕГ-ын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлийг олсон байдаг. Х.Баттулга нэг удаа архи ууж байхдаа “Хүний дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавиргын нэг нь манай Махбал” гэсэн байдаг. Махбал өөрөө ч “Би бол нэгийн нэг шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрэлхдэг байсныг хүмүүс мэддэг. Ингээд л Б.Махбал түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа хэрэгсэхгүй болгон омогшсоор алуурчин болсон хүн юм билээ.

-Энэ хүн хэр зэрэг хөрөнгөтэй юм бол?

-Цулайчихсан. Ашигт малтмалын лиценз,компаниудыг нь та бид хоёр тоолохын аргагүй. Түрүү эхнэр, тэдний хүүхдүүдэд, дүү нартаа өчнөөн компани, үл хөдлөх хөрөнгө таслаад өгчихсөн.  Тэргүүн баячуудын нэг л дээ. ХОМ-доо 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө мэдүүлсэн боловч ихэнхийг нуусан байдаг.

-Б.Махбал чинь мундаг уяач гэл үү?

-Хорь  гаруй жил морь уяж байгаа гэсэн. Одоо ч хурдан морь, морин уралдаан гэдэг маань баячуудын тансаглал болж дээ. Б.Махбалын хувьд гавьдаггүй байсан чинь өнөө жил нэг морь нь Эрдэнэтийн бүсийн наадамд айрагдсан юм билээ. Найр наадам хийх гэж байсан чинь энэ аллагаас болж хойшлогдсон гэсэн. Уяачид цуглахдаа ярьж байсан нэг зүйлийг сонирхуулъя. “За Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-ээр зүйлчилнэ. 8-15 жилийн ял авахаар юм байна. Хэл ам ихтэй хэрэг учраас 12 жилийн ял өгнө. Махбалыг Мааньт, эсвэл Дарьтын хорих  ангид ял эдлүүлж номын санч, ногооны талбайд манаачаар ажиллуулна. Доод тал нь 3.8 жил , дээд тал нь долоон жил ажлын хоног хасч гаргана. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Нийт 7000 гаруй хоригдол хоригдож байгаа. Ерөнхийлөгч энэ хүмүүст уучлал үзүүлнэ. Бид энэ талын бүх ажлыг хийж байгаа” гэж. Дээрх  яриа баримтаас харахад миний нэг ойтой үлдсэн хүү таван нас ч хүрээгүй, орой болгон аавыгаа асууж байхад, уйлах хүүхдүүдийн маань нулимс хатаж амжаагүй байхад энэ хүн суллагдах нь л дээ. Б.Махбалтай холбоотой эрх ашиг нэгдмэл хүмүүсийн булхай луйврыг үнэн мөнөөр олон түмэнд ойлгуулж өгөх нь чухал юм. Миний олж мэдсэн мэдээллийн мөрөөр шалгах, энэ хүмүүсийн гинжин холбоо, цаад эрх ашгийг илрүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч хамтран ажиллаасай гэж хүсчбайна.

-Та түрүүн эртнээс бэлтгэгдсэн аллага гэсэн. Тухайлбал хэдийнээс ямар байдлаар эхлэсэн юм бол?

-Бүр оны эхнээс Зам, тээврийн хэлтсийн дарга С.Дорждагва, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал гурав далдуур хуйвалдан нөхрийг минь халж, оронд нь Б.Махбал нутгийнхаа найз С.Дорждагвыг газрын дарга болгохоор төрийн албаны зөвлөлийн зарим хүмүүстэй хуйвалдан бичиг тоот солилцож байсан баримтыг нь олж авсан. Б.Махбал нь С.Дорждагвыг газрын дарга болгохын тулд юу ч хийхээс буцаагүй юм билээ. Б.Махбал, миний нөхрийг ажлаа хийж байх үед, өөрөөр хэлбэл 2018 оны хоёрдугаар сарын 8-нд С.Дорждагвын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан байх юм. Хүнийг ажлаа сайн хийж байхад, оронд нь ажиллуулах хүнийг ингэж нууцаар тодорхойлж болдог юм уу.  Ингэхдээ урьд батлагдаад мөрдөгдөж байсан дүрэм журмыг хуурамчаар засварласан байгаа. С.Дорждагва гэдэг хүн чинь Улаанбаатар хотод Удирдлагын академи төгссөн, “төрийн захиргааны удирдлага” мэргэжилтэй гэж явдаг хүн. Тэгтэл дагаж мөрдөж байгаа дүрэм журам дээр “эрх зүйч, эдийн засагч” байх шаардлагатай л гэсэн байгаа. Ингээд хууль дүрэмд таарахгүй болохоор Б.Махбал дүрэм заавраа дур мэдэн өөрчилж, “төрийн удирдлага, эрх зүйч, эдийн засагч” болгосон байгаа юм.

-Та, хуульч хүний хувьд холбогдох бүх хүний судалгаа гаргасан гэсэн. С.Дорждагва гэж хүний тухай жаахан тодруулахгүй юу?

-С.Дорждагва гэж хүн Говь-Алтай аймгийн уугуул. Б.Махбалын нэг нутаг, дотны найз нь. Удирдлагын академи л төгссөн хүн. Одоо ЗТХЯ-нд Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт Зам тээврийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Талийгаачийн удирдлагад ажилладаг хэрнээ ажлыг нь авах гэж улайран зүтгэсэн хүн. Б.Махбал С.Дорждагвыг хичнээн дэмжээд ч ашиг сонирхлын зөрчил нь илэрч, уг ажилд тавигдаагүй одоо хүрч байгаа.

-Ашиг сонирхолын ямар зөрчил илэрсэн юм бол?

-2016 онд Зам, тээврийн хэлтсийн мэргэжилтэн байхдаа эхнэрийнхээ төрийн бус байгууллагаар яамны 2015 оны үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээ судалгаа хийлгүүлэхээр тендер зарласан нэрийн доор эхнэр Ш.Мөнгөнчимэгтэй гэрээ байгуулж тендерийн мөнгө завшсан. С.Дорждагва 2016, 2017 онуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн “орлого” хэсэгт Зам тээврийн хөгжлийн яамнаас 2016 онд олгосон цалинг 2313287 төгрөгөөр, 2017 олгосон цалинг 4088841 төгрөгөөр, 2017 онд Өвөрхангай АЗЗА, Архангай АЗЗА, Хархорин АЗЗА, ТӨХК-аас олгосон урамшууллыг 632280 төгрөгөөр, мөн гэр бүлийн гишүүн болох эхнэр Ш.Мөнгөнчимэгийн удирдлагын академиас 2016 онд олгосон цалинг 7055871 төгрөгөөр, 2017 онд олгосон цалинг 4447589 төгрөгөөр дутуу мэдүүлсэн байдаг. Энэ нь Авилгын эсрэг болон бусад хуулиудын заалтыг зөрчиж, ер нь хэр зэрэг шударга бус хүн гэдгийг харуулдаг л даа.

-С.Дорждагва нь зан төлөвийн хувьд ямар хүн бэ.  Талийгаачтай ямар харьцаатай байсныг та мэдэх үү?

-Миний нөхөр ярьдаг байсан л даа, их л овилгогүй хүн гэж. Б.Махбалын хүчинд итгэчихсэн.  Түүний нөлөөгөөр юу ч хийж болно, ямар ч албан тушаалд очиж болно гэсэн бодолтой хүн гэдэг юм. Миний нөхрийг гол дарамталдаг нь энэ хүн байсан. Талийгаач маань өрөөнийхөө тавилгын байршлыг нэг удаа өөрчилж байхыг С.Дорждагва харчихаад өрөөнийхөндөө очиж “Ажлаа өгөхийн хооронд сандал ширээгээ өөрчлөөд байдаг тэнэг гар вэ” гэж ярьсан байдаг. Миний нөхрийг гутаан доромжилсон их зүйл бий. Тэр бүхнийг би хууль хяналтын байгууллагуудад баримтаар дэлгэж тавина.

-Чуулган дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат С.Дорждагвын талаар яриад, энэ нөхрийг ажлаас хал гэнэ билээ. Арынх нь “их хүч” энэ хүнийг халж чадах бол уу.  Та юу гэж үзэж байна?

-УИХ-ын гишүүний ярьсан хэлсэн зүйлийг сонссон. Шударга үнэн ялдаг л юм бол энэ хүн, энэ суудалд сууж байх ёс суртахууны үндэс байхгүй. Ер нь энэ аймшигт аллагын уг үндэс шалтгаан нь С.Дорждагва гэж хүнийг нууц хуйвалдаанаар тушаал дэвшүүлэх гэсэн оролдлого гэж би хардаг юм шүү дээ.

-Та энэ хэрэгт хамсан оролцогчдыг нэлээд судалсан байна. Ажил тарж, хүмүүс гэр гэртээ очсон хойгуур Б.Махбал дарга Цэцэгмаа гэж эмэгтэйг дуудаж авчирсан байгаа. Тэр дунд байсан ганц эмэгтэй яагаад энэ аллагыг зогсоогоогүй юм бол. Ер нь Б.Махбалтай ямар холбоотой хүн бэ?

-Энэ хүн чинь тус яамны Хүний нөөцийн албаны хүн. Яагаад Махбал дуудах болсон, ямар холбоотой, аллага болж байхад яагаад зогсоохгүй байсан талаар судалж дуусаагүй байна.

-Нэг зүйлийг сонирхоё. Сайд асан Ж.Бат-Эрдэнэ танайд очиж эмгэнэл илэрхийлэхдээ “Хяналт шалгалтаар олон зөрчил дутагдлыг илрүүлсэн” гэж онцолсон байна билээ. Энэ талаар жаахан тодруулах уу?

-Талийгаач нөхрийн маань гол зан чанар нь үнэхээр шударга хүн байсан. Тийм болохоор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  миний нөхрийг энэ хариуцлагатай албанд томилсон бол уу гэж боддог. ЗТХЯ гэж их айлд олон жил бугшсан “идээ бээрийг” шахахын тулд миний хань нойр хоолоо хасч амралт чөлөөгүй ажилласныг олон түмэн мэднэ. Намайг дөрөв дэх хүүгээ төрүүлэхэд хань минь томилолтоор явж байсан. Олон ч зөрчил дутагдал илрүүлсэн, холбогдох газруудад нь хэлж ярьж захаас нь арга хэмжээ авахуулсан. Тэр бүхнийг надад ярьдаггүй л дээ. Нөгөө их дуулиан тарьсан Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын байдлыг газар дээр нь үзэж ирээд  “Хэдэн овоолсон шороо л байна. Тэр их мөнгийг яаж ингэж угааж чадна вэ” гээд гаслаж байсныг санаж байна.

-Энэ чинь, Ерөнхийлөгч Х.Баттулгын сайд байхдаа холбогдоод шалгагдаж байсан төмөр зам уу?

-Тэгэлгүй яахав, хичнээн ч билээ дээ.  Олон зуун тэрбумын хэрэг сөхөгдөж ирснээ нам дарагдаа биз дээ.

-Тиймээ, санаж байна. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр мөн ч их маргасан даа. Тэр хэрэг явдлыг чинь саяхан хууль хяналтын байгууллагууд хэрэгсэхгүй болгоод зарим гол эздийг нь Ерөнхийлөгч маань дэргэдээ өндөр албан тушаалд томилж, гадаадад зугтаж гарсан хүмүүсийг эрэн сурвалжилж байсныг зогсоосон байна билээ. Энэ хэргийг талийгаач шалгаж байжээ дээ?

-Газар дээр нь шалгаж, баримтжуулсан хүн нь манай талийгаач л даа. Тайлан, илтгэх хуудсаа яамны удирдлагад өгсөн л байж таарна. Одоо ямар хүний гар дээр байдаг юм, мэдэхгүй юм даа.

– Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг явдлыг хэлэлцээд сайд Ж.Бат–Эрдэнийг нь чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Хүмүүс үүнийг олон янзаар хүлээж авч байх шиг байна. Нэг хэсэг нь Ж.Бат–Эрдэнэ сайд сайн ажиллаж байсан юм сан. Арай л хатуу шийтгэчихлээ гэж байна. Бас нэг хэсэг нь, Ж.Бат–Эрдэнийг сайдаас чөлөөлж УИХ–ын гишүүнээс нь гаргаж хариуцлага тооцох хэрэгтэй байсан гэнэ. Яагаад гэвэл, энэ аймшигт аллагын үндэсийг тавьсан хүн чинь Ж.Бат–Эрдэнэ. Сайд болонгуутаа, урьд нь хүнийг хэвтэрт ортол нь зодож байсан харгис хэрцгий хүнийг яах гэж яаран сандран дэргэдээ авчирч, өндөр албан тушаалд тавьсан юм. Хэн нэгний нөлөөгөөр юм уу, өөрөө дур мэдэн авчирсны цаана ямар нэг зорилго байсан. Тэр зорилгодоо хүрсэн. Яаманд болж байгаа газар хэлтсийн дарга нарын томилгоо, болж байгаа процессыг сайд нь мэдэхгүй байхын учиргүй. Энэ хэрэг явдлын ард Ж.Бат–Эрдэнэ  байна гэх юм. Та ямар бодолтой явдаг вэ?

-Би сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй уулзсан. Намайг хүлээж аваад харамсч байгаагаа хэлнэ билээ. Томилгооны асуудлыг эд нар надаас нууж хэлэлцсэн байна билээ. Гол нь, төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат–Эрдэнэ энэ учир битүүлэг томилгооны асуудлыг зохион байгуулсан гэж хэлсэн.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Мэдээж амьдрал хүнд байгаа. Уг хэрэг явдлаас хойш байдал ямар байна?

-Дөч хүрээгүй насандаа, дөрвөн нялх хүүхэдтэй үлдчихсэн эх хүн ямар байхыг та ойлгож байгаа. Манайх гэдэг айлын амьдрал орвонгоороо эргэлээ дээ. 1-16 насны дөрвөн хүүхдийн ая эвийг олно гэдэг чинь, хааяа харанхуй орчлонд тэмтэрч яваа юм шиг л санагдах юм даа. Хорин жил амьдрахдаа бид хоёр хоорондоо ганц муу үг чулуудаж үзээгүй юм сан. Сайн ханиуд байлгүй яахав. Миний хань даанч ховор хань байсан даа. Өнөө жил би эхийн алдрын II зэргийн одон авлаа. Багын дээдэх хүү дөрвөн ой хүрлээ. Талийгаач маань, ойрын хэдэн жил амарсангүй. Өнөө жил зуны дэлгэр цагаар амарч ханийнхаа одонгийн найр, хүүгийнхээ сэвлэг үргээлтийг хамтатган тэмдэглэнэ гэж баяртай байж билээ. Тэгэхэд нь би ”Чамдаа зориулж тамирын голын бүсгүй дууг дуулж өгнө” хэмээн инээлдэж байсан сан. (Өнөрцэцэг маань хэсэгхэн хугацаанд уйлж суулаа)

-Хүүхдүүд хэцүү л байгаа даа?

-Хэцүүгээр барах уу. Бага дүү нар нь орой болгон надаас аавыгаа нэхнэ. Тэгэхээр нь би “Аав нь тэнгэрт бурхны оронд байгаа” гэдэг юм. Тэгэхээр дөрвөн настай хүү маань тагтан дээр гарч тэнгэр лүү аавыгаа харж зогсоно. Ааваа! Ааваа! гэж хашгирна, дуудна. Тэр бүхэнд л зүрх зүсэгдэх шиг болно шүү дээ. Хажуугаар нь хадмууд гэж зовсон хүмүүс байна. Энэ хоёрыг л ээлжилж эмнэлэг рүү зөөх юм даа. Миний ханийн аавыг Төмөрхуяг гэдэг юм. Ганц хүү нь манай талийгаач. Хадам аав маань зүрхний хагалгаанд ороод бие нь муу, долоон кг турсан байна гэсэн. Хадам ээж ухаантай ухаангүй явж байж ойчоод хөл нь хугарсан. Бас л хагалгаанд орж байгаа. Настай хүмүүс, шүтлэгтэй. Хар цагаан хэл амны хариулгын ном л уншуулах юм шив дээ.

-Хуулийн байгууллагууд та нараас хохирогчийн мэдүүлэг авдаг уу?

-Надаас л сая нэг удаа мэдүүлэг авсан. Би бодож санаж яваа бүх зүйлээ ярьсан. Гэмт этгээдүүдийн хэрэг үйлдэж байгаа бичлэгүүд яагаад алга болсон, устгачихсан уу гэдгийг тодруулаач гэсэн. Бас бүлэг этгээдүүдийн согтолтын зэргийг тодорхойлсон шинжилгээний дүгнэлтүүд байгаа эсэх, яагаад өрөөсгөл хандаад байна вэ гэж лавлаад баримт баталгаатай мэдүүлэг өгсөн.

-Энэ хэргийн шалгалтын явц нэлээн ээдрээ түвэгтэй байх шиг санагдах юм.Хоёр сар өнгөрчихлөө. Ийм ил цагаан хэргийг юунаас болоод шийдвэрлэхгүй удаагаад байгаа юм бол. Та юу гэж бодож байна?

-Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл энэ хэрэг бол урьднаас бэлтгэсэн, санаатай, хүн амины бүлэг хэрэг. Би хохирогчийн хувьд одоодоо харзнаж байна. Энэ хугацаанд хэрэгт холбогдолтой бүхий л баримт материалыг цуглуулж, хуульч нөхөдтэйгээ хамтран бодож боловсруулж байна. Цагдаа, шүүх, прокурор ямар шийд гаргахыг хүлээцтэй харна. Миний нөхрийг хэрцгийгээр тамлан хөнөөсөн Б.Махбал гэж хүнд одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулийн дээд хэмжээ өгөх ёстой. Үүнийг ажиглаж байна. Б.Махбалын хань хамсаатнууд, тухайлбал аллага үйлдэхэд дэргэд нь хараад зогсож байсан хүмүүс, алуурчинд дуудаж аваачиж өгсөн Лхагвасүрэнд ямар ял оноох нь вэ.  Ажлаа хийж байгаа хүний ажлыг авах гэж шунан зүтгэж, энэ хэрэг явдлыг сэдсэн С.Дорждагвад ямар ял оноох нь вэ.  Энэ бүлэг алуурчдын дунд байсан цорын ганц эмэгтэй Цэцэгмаад ямар ял оноох нь вэ гэдгийг нэг бүрчлэн ажиглаж байна. Зүйл ангийг өөрчилж энэ бүлэг хүмүүст ял завшуулахад хүрвэл, би эцсээ хүртэл тэмцэнэ. Цаана нь ямар хүмүүс нөлөөлж байгааг ч шударга хуульчдаар шалгуулна гэж бодож байгаа.  Энэ хүмүүс чинь миний нөхрийг хөнөөхийн тулд эртнээс бэлтгэсэн, маргааш амралтаа авна гэж байхад нь үгсэн хуйвалдаж цугласан, архидсан дүр эсгэж, зарим нь хөгжөөн дэмжиж байж энэ аллагыг зохион байгуулсан нь нууц биш. Хоёр цаг гаруй тамлаж байхад тэр хамгаалалтын албаныхан, өнөөх ганц эмэгтэй юу хийж байв.  Алуурчдыг хориглож, зогсоож болсонгүй юу. Цагдаа, түргэн тусламж дуудаж болсонгүй юу. Энэ чинь бүгдээрээ үгсэн хуйвалдсан байхгүй юу. Нөхрийг маань өнгөрсөн хойно, цагдаа нь тэр хэдийг аваачиж эрүүлжүүлж байгаа нь энэ гэж нэг өрөөнд саатуулсан нь хэргээ үгсэн хуйвалдах бололцоо олгосон явдал бус уу. Энэ бүхнийг цагдаа хуулийн байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна.

-Энэ хуулийнхан чинь юу ч хийж чадна шүү дээ. С.Зоригийн хэргээр бодоход л захиалагчийг нь илрүүлэлгүй захиалгаар гэсэн ял тулгаад хэдэн хүнийг яаж тамлаж байна гээ. Эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс хууль хяналтын байгууллагад яаж л бол нөлөөлдөг болж. Та шударгаар шийднэ гэдэгт итгэж байна уу?

-Итгэхээс яахав. Төрийн сүлдний өмнө тангараг өргөсөн хүмүүс шалгаж, хянаж байгаа гэж боддог. Хэрэв шударга бус шийдвэр гаргахад хүрвэл тэмцэнэ. Миний хамтран зүтгэгч мянга мянган шударга хуульч өмгөөлөгчид байна. Миний батлахыг нь хадгалж яваа МАН–ын олон мянган залуус, ахмадууд байна. Тэд маань намайг ганцаардуулахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.ЖАМЬЯН

Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч


URL:

Нэр: boli doo Огноо: 21 September 2019

Jamiyan guai mini uneheer l Battulgiin huuli bus ajillagaag meddeg bur barimtaar notloh tani unen yum bol yund aznaad bainaa. Notloh hodolvorgui barimt uneheer baigaa yum bol ugsraagaar ni delgeed amisgaa avah zavgui dovtolohgui yaasan yum be?! Ingej l baij yalaltiig oortoo avnaaa. Dutuu alsan mogoi shig yundaa dulegneed bainaa. Hashir er negiig bodson u?! …mongo

Нэр: off white Огноо: 6 November 2019

I would like to show appreciation to you just for rescuing me from such a incident. Right after checking throughout the the net and meeting suggestions that were not helpful, I thought my entire life was over. Living minus the answers to the issues you’ve resolved as a result of this guideline is a serious case, and the ones which may have badly damaged my entire career if I had not discovered your web site. Your primary ability and kindness in dealing with all the details was very useful. I am not sure what I would’ve done if I hadn’t come upon such a stuff like this. I can also at this moment look ahead to my future. Thanks so much for the expert and results-oriented guide. I won’t be reluctant to propose your blog post to anybody who would like tips about this problem.
off white http://www.off-whiteshoes.us.com

Нэр: air jordan shoes Огноо: 7 November 2019

I happen to be commenting to let you understand of the magnificent experience my friend’s child obtained using your web page. She came to find many issues, which include what it is like to have an incredible teaching style to have men and women without difficulty have an understanding of chosen very confusing subject areas. You actually exceeded our expectations. Many thanks for producing such interesting, dependable, educational and even fun tips on your topic to Mary.
air jordan shoes http://www.jordansshoes.us.org

Нэр: retro jordans Огноо: 8 November 2019

Thank you for your entire efforts on this web site. Debby take interest in making time for research and it’s really simple to grasp why. My spouse and i notice all of the powerful mode you make practical techniques by means of the web site and even cause response from some others on the matter so our favorite princess is without a doubt learning a great deal. Take advantage of the rest of the year. You’re conducting a useful job.
retro jordans http://www.retrojordanssale.com

Нэр: adidas stan smith Огноо: 8 November 2019

I simply needed to appreciate you once more. I am not sure the things I could possibly have followed without the type of basics shown by you concerning such a problem. This was a horrifying scenario in my opinion, but spending time with a well-written way you solved that forced me to leap over delight. I’m just happier for this information and have high hopes you comprehend what a powerful job you happen to be carrying out training most people using your web page. I am certain you haven’t come across any of us.
adidas stan smith http://www.adidasstansmith.us.com

Нэр: michael jordan shoes Огноо: 9 November 2019

I together with my pals came reviewing the excellent things found on your web page while suddenly I got a horrible feeling I had not expressed respect to the blog owner for those techniques. Most of the young men had been joyful to learn all of them and have in actuality been enjoying these things. We appreciate you indeed being really kind and then for making a decision on such incredible useful guides most people are really desperate to discover. My personal honest regret for not saying thanks to you earlier.
michael jordan shoes http://www.michaeljordanshoes.us.com

Нэр: cheap jordans Огноо: 9 November 2019

I’m also writing to let you understand of the excellent discovery my daughter experienced using your web site. She even learned a wide variety of things, not to mention what it’s like to possess an excellent teaching mindset to have the others quite simply learn about selected grueling subject matter. You undoubtedly surpassed her expected results. Thanks for coming up with the practical, healthy, explanatory as well as fun thoughts on this topic to Evelyn.
cheap jordans http://www.cheapjordans.us.org

Нэр: nike off whtie Огноо: 10 November 2019

I am glad for commenting to let you know of the extraordinary encounter my friend’s child developed reading through your web page. She came to find plenty of details, with the inclusion of what it is like to have an awesome teaching spirit to make others without hassle know precisely various complex subject matter. You actually exceeded our desires. Thanks for offering the practical, trusted, explanatory and even fun guidance on the topic to Kate.
nike off whtie http://www.nikexoffwhite.com

Нэр: coach outlet online Огноо: 10 November 2019

I wanted to compose you the bit of remark in order to give many thanks once again just for the marvelous secrets you’ve shown above. It’s simply particularly open-handed with you to deliver freely just what a lot of folks would have advertised as an ebook to get some cash for their own end, mostly since you might have done it if you desired. Those thoughts likewise acted like the good way to recognize that the rest have the same fervor similar to my personal own to see a lot more with respect to this issue. I’m certain there are several more pleasant periods in the future for people who browse through your website.
coach outlet online http://www.coachoutlets.name

Нэр: cheap jordans Огноо: 11 November 2019

I wish to show thanks to you just for rescuing me from this dilemma. As a result of researching through the internet and coming across opinions which were not beneficial, I believed my entire life was over. Being alive without the presence of solutions to the difficulties you have resolved through this article is a serious case, as well as ones which may have in a negative way affected my entire career if I hadn’t noticed your web site. Your primary ability and kindness in touching all the pieces was vital. I don’t know what I would’ve done if I had not discovered such a step like this. I’m able to at this time look forward to my future. Thanks for your time so much for this specialized and result oriented help. I will not be reluctant to endorse the website to any person who would need support about this problem.
cheap jordans http://www.jordansforcheap.us.com

Нэр: kevin durant shoes Огноо: 11 November 2019

I just wanted to develop a simple word to express gratitude to you for some of the fantastic items you are showing at this site. My extensive internet search has at the end been honored with reasonable know-how to write about with my friends and family. I would believe that most of us website visitors actually are unequivocally blessed to exist in a useful network with so many wonderful professionals with valuable tricks. I feel somewhat fortunate to have come across your web pages and look forward to some more entertaining minutes reading here. Thank you once more for everything.
kevin durant shoes http://www.kevindurant-shoes.us.com

Нэр: air max 270 Огноо: 11 November 2019

My husband and i have been now more than happy Chris managed to conclude his research by way of the precious recommendations he came across out of your web page. It’s not at all simplistic to simply happen to be offering tips the others could have been selling. And now we remember we’ve got the blog owner to thank for this. The main illustrations you made, the easy web site menu, the friendships you can aid to create – it’s got most unbelievable, and it’s letting our son in addition to the family believe that the situation is exciting, and that’s wonderfully fundamental. Many thanks for all!
air max 270 http://www.airmax-270.com

Нэр: cheap nfl jerseys china Огноо: 19 November 2019

When I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now every time a comment is added I get four emails with the same comment. Is there any method you may take away me from that service? Thanks!
cheap nfl jerseys china http://www.nfljerseys.us.org

Нэр: supreme clothing Огноо: 25 November 2019

I am often to blogging and i really respect your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your site and hold checking for new information.
supreme clothing http://www.supremesclothing.com

Нэр: jordan retro Огноо: 27 November 2019

Your house is valueble for me. Thanks!?
jordan retro http://www.jordan-retro.us.com

Нэр: supreme hoodie Огноо: 30 November 2019

you’ve gotten an awesome weblog here! would you wish to make some invite posts on my blog?
supreme hoodie http://www.supremeclothings.us.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.