Цэцэд байсан Гавьяат хуульч шүүгчдийн авлигыг зөөжээ

7-2-1-1Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзээд байгаа шүүгчдийн дийлэнх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байжээ. Үүнээс гадна 2-3 хэрэгтэй холбоотой мэдээлэл ҮАБЗ-д очсон учраас нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор Г.Жаргаланд холбогдох төрийн өндөр албан тушаалтнууд авлига авсан байж болзошгүй гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа юм байна. Түүнчлэн шүүгчдэд авлига зөөсөн Гавьяат хуульч өмнө нь Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байжээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.