Орон нутгийн төсвөөр хийгдэж байсан Дорнод аймгийн Хэрлэн суманд дахь “хиймэл нуур” намаг болон хувирчээ

4882

Дорнод аймгийн Хэрлэн суманд орших хиймэл нуур бурхантай хөшөө хэдхэн жилийн өмнө орон нутгийн төсвөөр томоохон бүтээн байгуулалтаар боссон цэцэрлэгт хүрээлэн босчээ
Гэтэл өнөөдөр  аймаг, хотын хооронд арчилгаа тордлогоо нь шигдсэн эзэнгүй замаг, өмхий ханхалсан мэлхий шаагьсан намаг болон хувирсан аж.
Тэрээр 7-р багаас Хэрлэн сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Эрдэнэбат  хэлэхдээ “сумын ИТХ, засаг даргад асуудал дэвшүүлсэн боловч орон нутгийн өмчит компанийг аймгийн ИТХ-н эрх мэдэлд шилжүүлсэн учраас хөрөнгө санхүү төсөвлөх боломжгүй гэсэн хариулт авсан.
Аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд жигд анхаарахгүй бол өмнөх хийснээ ул болгож хаяад баймааргүй байгааг Аймгийн Засаг дарга, Хэрлэн Сум түүний тамгын газар, захирагчийн ажлын алба анхааралдаа авч яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.
Нуур маань ширгэж замагтснаас 7-р багийн 1000т орчмын иргэдэд эвгүй үнэр ханхлах, ялаа шумуул ихээр тархах улмаар эрүүл ахуйд хортой нөлөөлж байна,
Хөрөнгө оруулалт оруулж нуураа сэргээх хэрэгтэй хэмээн хэллээ.


URL:

Нэр: Leslie Curl Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.