Л.Гүндалай мисс М.Дашбалжидыг шүүхэд өгнө гэжээ

olloo_mn_1427271897_gunbalaiУИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ”MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг загвар өмсөгч М.Дашбалжидыг шүүхэд өгнө хэмээсэн гэнэ. Тэд автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдсөн гэх бөгөөд Л.Гүндалай мөргөлдсөн машинаа орхин өөр машинд суун хэргийн газрыг орхин явсан аж. Энэ тухай загвар өмсөгч бүсгүй “УИХ-ын гишүүн Л.Гүндалай. За уучлаарай хүмүүс ээ. Үнэхээр сөрөг энергитэй пост хийхгүй бол болохгүй нь ээ. Монголд юу болсон юм бэ? Энэ том хүмүүс чинь яасан аймар юм бэ. Хүн зүв зүгээр явж байхад хажуунаас мөргөчхөөд уучлаарай ч байхгүй шууд бууж ирснээ өмгөөлөгч ярьж томроод. Цагдаа дуудсан чинь өөрөө хүний машин мөргөсөн хэрнээ шууд хүн загнаад. Үгийн зөрүүгүй жолоочоо дуудчихаад өөрөө өөр машин унаад яваад өгсөн. Цагдаа ирээд жолоочид нь танай буруу, хохирлоо барагдуул гээд салсан ч жолооч нь утсаа авахаа больчихсон!!!

 

Одоо болохоор энэ хүнээс болж ажил ихтэй байхад би хэрэг хийчихсэн юм шиг өдөр болгон цагдаа руу явж байна. Тэгэхэд залгаад уучлаарай ч гэж хэлэхгүй байж сая залгаснаа намайг дарамталж байна. Стори хийснээс болоод!!! Ах нь чамайг нэр төрд халдсан гээд шүүхэд өгнө гэнэ. Өг өг, харалцъя, хэн нь яах вэ гэдгээ!!! Арай ийм хүн гэж бодсонгүй. Нэгт нас намбаа бодмоор байна. Ах минь өөрийнхөө хүүхэд шиг хүний машиныг мөргөчхөөд өөдөөс пээдэлзээд яасан муухай юм. Өөрийнх шиг чинь хэдэн зуун саяын машин байхгүй ч хэрэндээ хичээгээд амьдарч байгаа залуу хүн би! Хоёрт өөрөө буруу зүйл хийчхээд хүнээс яагаад ганц удаа уучлаарай гээд хэлчхэж болдоггүй юм бэ.
Та нарын энэ албан тушаал, нэр төр, амбиц хөөх бусад нь айж бөгс долоож, айж амьдардаг систем та нараар л дуусна. Битгий залуу хойч үедээ энэ заваан системээ шахах гэж оролд. Ёстой айна гэж бодсон уу! Хуцна биз. MR.Гүндалай ах минь! Шэйр хийж туслаач хүмүүсээ, өөрөө хараад ойлгоно биз. Нүдний булайнууд” хэмээсэн байна.

Хэрэг явдал ийн эхэлсэн бөгөөд Л.Гүндалай энэ тал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Магадгүй тэрбээр энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр эргэлт буцалтгүй шийдээд байгаа бололтой.

 

 

Image result for л.гүндалай

 

Image may contain: 1 person, smiling, closeup

 

Image may contain: text

 

Image may contain: car and outdoor

 

Image may contain: car and outdoor

 

Image may contain: one or more people, car and outdoor

 

Image may contain: car and outdoor

 

Image may contain: car, sky and outdoor

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 9 July 2019

Zailaa ene bur zohion baiguulalttai yum ywaad baih yum. Altan Dornod Buyangiin Jagaagiin hutgaj baigaa hor uu.

Сэтгэгдэл бичих