Huawei-гийн хоригийг зөөллөх америк үйлдвэрлэгчдийн шахалт

Huawei_Ban-104246-760970535АНУ-ын компаниуд Huawei-д бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн нийлүүлэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн. Энэ нь тус улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарын шаргуу лоббины үр дүн юм. Huawei-д хориг тавих нь АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд халгаатай хэмээн нэгдсэн улсын цахим үйлдвэрлэл эрхлэгчид үзэж байна.

Трампын засаг захиргаанаас тавдугаар сард тавьсан бүрэн хоригийн оронд Huawei Technologies Co-гийн эсрэг тодорхой чиглэлээр арга хэмжээ авах нь оновчтойг дээд түвшний хэд хэдэн уулзалт болон худалдааны Яаманд илгээсэн захидалдаа АНУ-ын компаниуд тайлбарлажээ. Уг тайлбар нь Хятадын компанид нийлүүлэх ёсгүй бүтээгдэхүүний жагсаалт гаргаж, зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг АНУ-ын тал нийлүүлэх боломжтой байхаар тусгаж өг гэсэн үг.

Huawei-д хориг тавих нь АНУ-ын компаниудыг найдваргүй түнш болгож, дэлхийн зах зээлд маш таагүй байр сууринд аваачна хэмээн Intel Corp, Broadcom Corp, Qualcomm Inc зэрэг аваргуудыг нэгтгэдэг худалдааны групп – хагас дамжуулагч үйлдвэрлэлийн холбоо (SIA – Semiconductor In- dustry Association) трампын засаг захиргаанд сануулжээ.

Хятадын компанийг “хар данс”-нд бүртгэх нь АНУ-д хохиролтойг анхааруулахаар чип үйлдвэрлэгч компаниудын удирдлага зургадугаар сард худалдааны сайд Уилбур Росс, Сангийн сайд Стивен Мнучин нартай уулзсаныг уг уулзалтад оролцсон хүмүүс мэдээлж байна.

SIA-гийн захидал Трампын байр сууринд нөлөөлж чадсан бололтой. Huawei-тэй холбоотой бодлогод АНУ-ын компаниуд таагүй хандаж байгаа тул зарим бүрдэл, эд анги, технологийг урьдын адил нийлүүлэхийг зөвшөөрөхөөр шийдсэн.

Эрх баригчдын хориг АНУ-ын компаниудыг гол зах зээлээс нь салгаж, хөрөнгө оруулах боломжийг нь хааж байгаа. Үүнийг SIA тайлбарласныг уг захидлаас эш татан Bloomberg News мэдээлэв. Гэтэл нөгөө талд нь Huawei шаардлагатай эд ангийг бусад зах зээлээс татах боломжтойг АНУ-ын компаниуд анхааруулжээ.

“Хэт хязгаарлалт нь АНУ-ын хагас дамжуулагчийн компаниудаас даян дэлхийд бизнес явуулах боломжийг хаагаад зогсохгүй, найдваргүй, эрсдэлтэй түнш болгон, үйлдвэрлэлийн салбарын амжилт олох боломжийг үгүй хийж байгаа нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж буй хэрэг” хэмээн тус групп сарын өмнө бичиж байв. Цагаан ордон АНУ-ын компаниудад лиценз олгохдоо дээр дурдсан хүчин зүйлсийг харгалзах шаардлагатайг SIA санууллаа.

SIA-гийн захидал Трампын байр сууринд нөлөөлж чадсан бололтой. Huawei-тэй холбоотой бодлогод АНУ-ын компаниуд таагүй хандаж байгаа тул зарим бүрдэл, эд анги, технологийг урьдын адил нийлүүлэхийг зөвшөөрөхөөр шийдсэн. Үүнийгээ Ерөнхийлөгч Трамп Японы Осакад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч хожим нь “Үндэсний аюулгүй байдалд ноцтой занал учруулахааргүй тоног төхөөрөмж”-ийг л нийлүүлэхийг зөвшөөрнө хэмээн тодорхой зүйл дурдалгүй нэмж тайлбарласан. АНУ-ын компаниудаас Huawei-тэй өрнүүлэх бизнесийн нарийвчилсан зүйлсийг Цагаан ордон зарлаагүй байгаа тул ерөнхийлөгчийн тайлбар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбар, шинжээчдийг будилуулсан хэвээр.

Шинэ үеийн 5G сүлжээн дэх Huawei-гийн оролцоо “Үндэсний аюулгүй байдалд халгаатай” ч “Доод түвшний чип бага хэмжээгээр” Хятадад зарах нь “муу зүйл биш” хэмээн Цагаан ордны худалдааны зөвлөх Питер Наварро мягмар гарагт мэдэгдэв.

Санах ойн чипний үйлдвэрлэлд Өмнөд Солонгос ноёрхож зах зээлийн 68 хувийг атгадаг. Иймд Micron, Intel, Western Digital зэрэг америк үйлдвэрлэгчид Хятадаас гарвал зах зээлээ ноцтой алдсан хэрэг болно хэмээн SIA-гийн захидалд тайлбарлажээ.

Мөн аналог чип, дуу авиа, радио долгионыг дижитал дохионд хөрвүүлдэг хялбар бүтэцтэй эд ангийн зах зээлийн 65 хувийг АНУ эзэлдэг. АНУ-ын компаниуд Хятадын зах зээлээс гарснаар үүсэх орон зайг Европ, Японы чип үйлдвэрлэгчид эзэлж болзошгүй. Дээр нь Intel, Qualcomm-ын нарийн логиктэй чипийг ч Huawei-гийн өөрийнх нь HiSilicon чипээр орлуулж болно гэдгийг захидалд анхааруулжээ.

Женни Леонард

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.