Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг болгонд нэг эмч, сувилагч ажиллана

4932

Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар холбогдох байгуулагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. НЭМГ-ын 99 тоот тушаалаар 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүд, хүүхдийн кабинетүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Шүд, эрүү нүүрний төв 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Өрхийн эмнэлэг болгонд нэг эмч, нэг сувилагч байх юм байна.  Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгуулагууд 24 цагийн үйл ажиллагаа явуулна. Баяр наадмын үеэр морины уралдах найман цэгт, Төв цэнгэлдэх хүрээлэн дээр таван цэгт,  сурын талбай дээр нэг цэгт эмнэлгийн тусламж үзүүлж ажиллах бөгөөд Хүй долоон худагт 24 цагийн эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газар24 цаг иргэдийн мэдээллийг утсаар авах юм байна.


URL:

Нэр: Stuart Taiwo Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.