Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын барилгыг түр хугацаагаар зогсоожээ

4935

 

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын ажлыг энэ сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо.

Үүнд:
• Хурд группийн захиалгаар барьж буй Цэнгэлдэх хотхон,
• Академи хороолол,
• Хүннү 222 хороололын барилгууд,
• “Мон-Аса” ХХК-ийн захиалгаар барьж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,
• “Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар барьж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,
• “Эрчимт сүлжээ зам” ХХК-ийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,
• “Нарантуул трейд” ХХК-ийн захиалгаар барьж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
• Донгхун глобал ХХК-ийн захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ийн 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, БСШУСЯ-ны захиалгаар барьж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,
• Тайм констракшны захиалгаар барьж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
• Алтай холдинг ХХК-ийн захиалгаар барьж буй Имарт дэлгүүрийн барилга,
• “Сонгдо монголиа” ХХК-ийн захилгаар барьж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.