13 настай хүү моринд чирэгдэж нас баржээ

4958

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүү моринд чирэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, тухайн сумын эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд биедээ ил харагдах шархтай нас барсан байдалтай ирсэний дагуу цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлжээ.

Эмнэлгийн тэмдэглэлд дурьдагдсанаар нас барсан хүү моринд чирэгдэж хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай нас барсан байсан аж. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач хүү Улаанбаатар хотын харъяат бөгөөд зуны амралтаараа тус аймагт очоод байжээ. Харамсалтай хэрэг гарсан өдөр хүү морь унаж хурдан давхиснаар мориноосоо шидэгдэж хүнд бэртэл авч, улмаар эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.

Уг хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.