“Өгөөж”-ийн ажилтан С.Рэнцэнмядаг “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

66118222_625061861309955_764520585463070720_nХөдөлмөр хийх сайхан

Хөдөлмөрөө үнэлүүлэх бүр сайхан

“Өгөөж-Чихэр боов” компани болон улс эх орондоо олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан.

Нарийн боов цехийн технологийн ажилтан Соном-Очирын Рэнцэнмядаг нь

өнөөдөр төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

С.Рэнцэнмядаг нь 1968 онд Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн. 1986-1987 оны хооронд Улаанбаатар хотод “Хөнгөн хүнсний техниккомд” Чихэр-нарийн боов мэргэжлээр төгсөөд ажил хөдөлмөрийн гараагаа 1987 онд “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн Нарийн боовны цехэд технологийн ажилтнаар эхлүүлсэн ба тус үйлдвэрт өнөөг хүртэл тасралтгүй 32 дэхь жилдээ ажиллаж байна.

“Өгөөж”-ийн хөдөлмөрч бүсгүйн үйлдвэрлэсэн төрөл бүрийн нарийн боов, амттан нь 32 жилийн турш монголын ард түмэнд хүрсэн гээд бодохоор С.Рэнцэнмядаг бахархахгүй байхын аргагүй юм.


URL:

Tags:

Нэр: юмжав Огноо: 5 August 2019

Улсын талх чихрийн бүхэл бүтэн үйлдвэр комбинат тоног төрөөрөмжөө улсдаа буцаан хурааж авъяа.

Нэр: Eli Dawe Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.