Наадмын эхний өдөр төв цэнгэлдэх орчимд зургаан хүүхэд төөрчээ

4992

 

Төв цэнгэлдэх орчимд өнөөдөр 14:00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өгснийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг.

Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.

Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгдөг.

Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадмын ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна.

Хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү.

Мөн гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө.


URL:

Нэр: {vn hax+ Огноо: 7 August 2019
Нэр: roblox power simulator Огноо: 12 August 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.