Баярын өдрүүдэд халаасны хулгайгаас сэрэмжлүүлж байна

5003

 

Баяр наадмын өдрүүдэд халаасны хулгайчид өөрсдийн үйл ажиллагаагаа эрчимжүүлдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны ордон музей,  Гандан, Сүхбаатарын талбай тэргүүтэй жуулчин хийгээд дотоодын иргэд олноороо цугладаг газар эргүүл хийж байгаа аж.

Дашрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 11698 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3649 буюу 31.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2214-өөр буюу 37.8 хувиар буурсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.