Мөнхцэнгэлийн Амарсанаа аймгийн арслан боллоо

5014

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Завхан аймгийн баяр наадам 7-р сарын 10, 11-нд болж өнгөрлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс, улсын начин Г.Бат-Амгалан, Б.Бадамдорж, аймгийн хурц арслан Д.Чинзориг, Т.Баттөмөр, аймгийн арслан Д.Батжаргал, М.Баярсайхан нарын 256 бөх барилдсанаас
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Завхан” дэвжээ Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 017-р ангийн бөх, аймгийн нэмэх өсөх начин Мөнхцэнгэлийн Амарсанаа найм даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрлээ.
Яруу сумын харьяат Даян дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэж заанаа бататгав.
Их шөвөгт Цэцэн-Уул сумын харьяат “Хүч” спорт хороо Завхан дэвжээний бөх, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Цэцэн-Уул сумын харьяат Завхан дэвжээний бөх, аймгийн начин Эрдэнэцогтын Шийравнямбуу нар үлдэж, Ш.Чинтулга аймгийн наадамд 5 дахь удаагаа зургаа давлаа, Э.Шийравнямбуу аймгийн харцага цол авлаа.
Дунд шөвөгт Отгон сумын харьяат аймгийн начин Мишигдоржийн Лувсандорж
Баянтэс сумын харьяат Завхан дэвжээний бөх сумын заан Хүрэлбаатарын Болдбаатар
Дөрвөлжин сумын харьяат Завхан дэвжээний бөх сумын заан Сумъяабэйсийн Бат-Орших
Нөмрөг сумын харьяат Завхан дэвжээний бөх сумын харцага Хадбаатарын Нямдорж нар үлдэж М.Лувсандорж цолоо баталж, Х.Болдбаатар, С.Бат-Орших, Х.Нямдорж нар аймгийн начин цолонд хүрлээ.
2019 оны Завхан аймгийн баяр наадмаас аймгийн арслан 1, аймгийн харцага 1, аймгийн начин 3 тус тус төрөн гарлаа.
Цол авсан болон шөвгөрсөн бөхчүүддээ баяр хүргэж, спортын улам их амжилтыг хүсэн ерөөе.
Тавын даваа
У.ө.и.н Ц.Сумъяабэйс- с.з С.БАТ-ОРШИХ
А.а Б.Шаравнямбуу- с.х Х.НЯМДОРЖ
А.з М.ЛХАГВАГЭРЭЛ- а.н Э.Доржсүрэн
А.х Ш.ЧИНТУЛГА- а.н С.Доёддорж
А.н.ө.н Б.Даваадорж- а.н М.ЛУВСАНДОРЖ
А.н.ө.н М.АМАРСАНАА- а.н С.Амарсанаа
А.н Б.Ганзолбоо- а.н Э.ШИЙРАВНЯМБУУ
С.з Х.БОЛДБААТАР- с.з А.Нармандах тунав

Зургаагийн даваа
А.з М.ЛХАГВАГЭРЭЛ- с.х Х.Нямдорж
А.х Ш.ЧИНТУЛГА- с.з С.Бат-Орших
А.н.ө.н М.АМАРСАНАА- с.з Х.Болдбаатар
А.н Э.ШИЙРАВНЯМБУУ- а.н М.Лувсандорж тунав
Долоогийн даваа
А.з М.ЛХАГВАГЭРЭЛ- а.н Э.Шийравнямбуу
А.х Ш.Чинтулга- а.н.ө.н М.АМАРСАНАА тунав
Наймын даваа
А.з М.Лхагвагэрэл- а.н.ө.н М.АМАРСАНАА

Аймгийн арслан М.Амарсанаа, засуул П.Түмэндэмбэрэлийн хамт Завхан дэвжээний сорилго барилдааны үеэр.

С. Давааням

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.