БНХАУ-ын ДНБ 27 жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрлээ

cb28524a245635cdef0b820feac7b0b7f9bb2b8bБНХАУ хагас жилийн тайлангаа танилцуулаад буй. Уг тайланд дурдсанаар тус улсын ДНБ 6.2 хувьд хүрч буурсан нь сүүлийн 27 жилийн хамгийн доод үзүүлэлт аж.

БНХАУ-ын ДНБ 27 жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрлээ

Гэсэн хэдий ч БНХАУ-ын аж үйлдвэрлэл, худалдааны салбар өсөлттэй байгааг дурджээ. Тодруулбал, жижиглэн худалдааны салбар 9.8, аж үйлдвэрлэлийн 6.3 хувиар өссөн байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын шинэ хөрөнгө оруулалт 5.8, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт (гол нь хурдны төмөр зам) 4.1 хувиар өссөн аж. Харин экспорт импортын хувь нь буурчээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа. Цаашид ч саарах төлвийг Дэлхийн банк танилцуулсан. Шалтгааныг БНХАУ-ын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байгаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.