Алдаанаасаа сургамж авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд

712-1563286399712-156293474866867531_1168633450010681_8151225831859945472_nХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын Аварга Энхтөгсийн Оюунболдын тухай 

1. Тэрээр багадаа уяач, бөх хоёрын аль нэг нь л болно гэж боддог хүүхэд байжээ
2. Түүний өвөө Александр нь алдарт Гоё халиун морины эзэн юм
3. Э.Оюунболд нь 19 насандаа аймгийн арслан, 20-н насандаа Улсын харцага, 22 насандаа Улсын арслан цол хүртсэн ховорхон хувь заяатай бөх
4. Сумынхаа 90-н жилийн ойгоор аавтайгаа хамт шөвгийн дөрөвт үлдэж байсан сайхан дурсамж ч түүнд бий
5.  Тэрээр хүчний бэлтгэл хийх үедээ 200-250 кг шахдаг
6.  Улсын наадамд 22 хон настайдаа түрүүлж, өндөр цолонд хүрээд өөрийгөө хянаж чадахгүй, сагаж явсан алдаагаа тэрээр хүлээн зөвшөөрдөг.
7. Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ ч энэ тухай “Түрүүлчихээд Э.Оюунболд хэсэг дээгүүр явсан, надад ч олдохоо больсон” хэмээсэн юм.
7.  Гэвч тэрээр алдаагаа ухаарч, амжилтын төлөө дахин хичээж эхэлсэн юм.
8.2018 оны улсын наадамд тавын даваанд уначихаад “За одоо болохоо байж байгаа юм байна” гэж тэрээр боджээ.
9. Алдаанаасаа сургамж авсан Э.Оюунболд маш чанга хатуу шаардлага өөртөө тавин,  шаргуу бэлтгэл хийж эхэлсэн аж.
10. Тэрээр энэ жилийн наадмын бэлтгэлийг маш хатуу дэглэмтэйгээр Дагестанд 2 сар орчим хийжээ.
11. Улмаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 26 настайдаа ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
12. Тэрээр  энэ жил өөрт нь бэлэглэсэн автомашиныг зарж, Хэнтий аймгийн сумдад түргэний машин бэлэглэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.