Европын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ

thumb_sizeСүүлийн үед тэмбүүгийн өвчлөл ихсэж байгаа талаар яригдаж байна. Тэгвэл эл өвчлөл  Европын холбооны улсуудад ихээр бүртгэгдэж  байгаа юм байна. Тухайлбал, тэмбүүгийн халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн улсуудын тоонд Их Британи, Герман, Исланд, Ирланд улсууд оржээ.

Европын холбоонд тэмбүүгийн өвчлөл 2010 оны үеийнхээс даруй 70 хувь өссөн үзүүлэлт гарсан тухай Европын өвчин эмгэгийг хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төв (ECDC) мэдээлсэн байна.

Статистик мэдээнээс үзвэл 2010 онд 100 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар авсан 4.2 хүн ногдож байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 7.1 болж нэмэгдсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.