Цагаан сарыг тохиолдуулан хоол унд үнэгүй тараажээ

Умард Солонгосын Засгийн газар уламжлалт цагаан сарын баяр тохиож байгаатай холбогдуулан сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаа ард иргэддээ хүнсний багц бүтээгдэхүүн үнэ төлбөргүй тараажээ. Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Умард Солонгосын эрх баригчдын тараасан хүнсний багцад 3-аас 5 хоногт хэрэглэхэд хүрэлцэхүйц цагаан будаа болон эрдэнэ шиш орж байгаа гэнэ. Гэхдээ умардын бүх оршин суугчдад энэ нь хүрэлцээгүй бөгөөд заримд нь цагаан будаанаас харьцангуй хямд үнэтэй байдаг эрдэнэ шиш л тараажээ. Бас зарим томоохон хотын оршин суугчдад зах дээрээс шинэхэн загас худалдан авах талон тараасан байна.

Олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Умард Солонгост хүнсний асуудал хурцадмал хэвээр байна. Тус улсын Засгийн газар хамгийн сүүлд 2005 онд хүнсний бүтээгдэхүүнийг үнэгүй тарааж байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих