Цоохор ирвэсийн хатаасан арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ

5082

Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн хатаасан арьс 1 ширхэгийг авч явж байсныг илрүүлжээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т

Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.