Хөвсгөл аймагт алга болсон жуулчдын цогцосыг олжээ

5094

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар өнгөрсөн оны аравдугаар сарын 18-ны өдөр ууланд ГУРАВ хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон.

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 1 алба хаагч, 1 газарчин, БНХАУ-ын 5 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 3 автомашин, 14 морьтойгоор өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Засаг уул гэдэг газраас Бэлтэсийн гол хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:20 цагт түр зогсоосон байдаг. Үүнээс хойш эрлийн ажиллагаа сар гаран үргэлжилж жуулчдыг олоогүй юм.

БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэний цогцос олджээ. Тодруулбал, долдугаар сарын 23-нд Улаан-уул суманд орсон их хэмжээний борооны дараа үерийн усаар урсаж орж иржээ. Дээрх иргэд нь БНХАУ-ын уулчид байсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих