АН-ын генсекээр З.Энхболд очиж МАН Д.Амарбаясгалангаас сална…

5109

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тухайд зээл, тусламжийг тоос сорогч шиг сорчихдог нөхөр байна. АН-ын генсек Ц.Тувааны хувьд дүүргийн иргэдийн хуралд ч уначихдаг (Суманд нэг давж үзээгүй бөх юм уу даа) хөл муутай нөхөр байх. Энэ хоёр намын генсекийг харьцуулах юм бол МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь арай амьжиргаатай нөхөр. Ойр хавиасаа дэл сул юм туугаад гэр рүүгээ зөөчихдөг. Ц.Тувааны хувьд Туул голд арьс ширний үйлдвэрийн бохир цутгаж байснаас өөр хийсэн ажилгүй хүн. Тэр үйлдвэрт нь хүний амь эрсдсэн түүхтэй юм билээ. АН түүхэндээ ийм муу, доожоогүй генсектэй байгаагүй юм. Одоо яалтай билээ. Уруудах айлын ухна хүртэл урагшгүй гэдэг шиг Ц.Туваан нам дотроо хор найруулах аядана. АН-ынхан нөхөрсөгөөр зөвлөхөд тэр З.Энхболдоо хурдан генсекээрээ тавиач ээ. Тэгвэл МАН ч гэсэн ЖДҮ-чин генсекээ сольж дээрдүүлэх байх шүү.

Б.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих