ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛСЭН ААН-Д АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

5165

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хянлтын газар Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Түүхий нүүрс түлсэн тус байгууллагад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ


URL:

Сэтгэгдэл бичих