Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна

67915656_2807675325927675_7651330585368985600_nНийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын болон Хөлийн гол орчмын ай сав газрын иргэд, оршин суугчид усанд боогдож, гэр усанд автсан гэсэн дуудлага дүүргийн Онцгой комисст өчигдөр орой 20 цаг 50 минутад ирсэн байна.

Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалд ажиллан түргэн шуурхайн арга хэмжээг авч байна. Тодруулбал тус хэсгийн усанд автсан 70 гаруй айл өрх, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, үерийн усны түвшин нэмэгдэж гарах гарцгүй болсон иргэдийн хашааг сэтлэн усыг урсгах арга хэмжээг авсаар байна.

Түүнчлэн дүүрэг дэх Цагдаагийн 1,3 дугаар хэлтсийн албан хаагчид болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүссэн нөхцөл байдалд ажиллан үерийн улмаас зорчих боломжгүй болсон замуудыг хааж, түр зам гарган холбогдох арга хэмжээг авч байна. Иймд та бүхнийг байгалийн гамшиг, болзошгүй осол аваар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.


URL:

Нэр: krunker hacks Огноо: 8 August 2019
Нэр: xojo 2018 crack Огноо: 10 August 2019

I really enjoy examining on this internet site , it has got fine stuff .

http://htny.u12files.com/xojo-2018-r2-crack-latest-version-available-with-keygen/

Нэр: skin swapper Огноо: 11 August 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.