“ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” компанийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан ч зөвшөөрөлгүй хууль бусаар, шөнийн цагаар ажилтнуудаа ажиллуулж байжээ

15650523105d48cd9673b65Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд энэ сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэргийн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр хүн усанд унаж осолдсон юм.

Ослын газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.

Мөн уг компанийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард МХЕГ-аас зогсоож байсан ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэнээр ийм харамсалтай осол болсон байна.

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад ”Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулснаас энэхүү осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна” гэлээ.

Б.Аз

http://www.zaluu.com/read/3a3bbd594


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.