“БНХАУ-ын талаас жин зөрсөн шалтгаанаар нүүрсний татан авалтаа бууруулсан гэх албан бус мэдээлэл байна”

5311

Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс экспортлох хэмжээ сүүлийн хоёр хоногт буурсан байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Автотээврийн үндэсний төвөөс “Тээвэрлэлт хэвийн явж байгаа. Хилээр нэвтрэхэд удаашралтай байгаа эсэхийг манайх мэдэхгүй байна” гэсэн бол Гаалийн Ерөнхий газраас“Манай гаалиас нүүрс тээвэрлэлт удаашруулах шалтгаалан, нөхцөл байхгүй” гэлээ.

Харин ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга “Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 800 орчим машин нүүрс тээвэрлэн гардаг. Энэ сарын эхээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарим өдөр гарч буй машины тоо 1,000 руу дөхөж байгаад наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд  буурсан. БНХАУ-ын талаас жин зөрсөн шалтгаанаар татан авалтаа бууруулсан гэх албан бус мэдээлэл байна.

Яаманд ирүүлсэн албан мэдээгээр 5-ны өдөр нүүрс ачсан 588 машин гарч, жин зөрсөн гэх шалтгаанаар 143 машин буцаад нүүрстэйгээ орж ирсэн бол 6-нд нүүрс ачиж гарсан 594 тээврийн хэрэгслээс 173 нь буцаад ачаатайгаа ирсэн” гэлээ.

Г.НОМИН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.