Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхаарууллаа

100_yffHVRYАвто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож эхэлсэн юм. Ингэхдээ бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгож байна. Харин цахим сүлжээнд “Автомашины азын дугаар ченжүүдийн гарт орж, өндөр үнээр худалдаалагдаж байна. Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудалд Авто тээврийн үндэсний төвөөс “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол залилан. Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой” гэсэн тайлбар өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.