Д.Зоригт дампуурчихаагүй биз дээ

Сүүлийн үед Говь-Алтайчууд хийморьтой байна. Засгийн газарт Говь-Алтай аймгаас сонгогдсон хоёр гишүүн хоёулаа Засгийн газарт нөхөөсний сайдаар томилогдож, баруун  аймгийнхан Монголын төрд хүчтэй байгаа гэдгээ харуулав. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Ц.Дашдорж гишүүнийг нэр дэвшиж байгаа гэдгийг сонссон УИХ-ын эрхэм гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт  түүнийг дуудаж яаран сандран өргөмжлөл гардуулж, намба алдав. Үнэндээ Байнгын хорооны хуралд бүү хэл чуулганд ч олигтой суудаггүй Ц.Дашдорж гишүүнд өргөмжлөл гардуулан тал зассанд эрхм гишүүд дурамжхан байна. Тэр ч бүү хэл “Д.Зоригтын бизнес гайгүй биз дээ.Цаадах чинь дампуурч байгаа юм болов уу? Мань эрд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаас авах тусгай зөьшөөрөл, замын тендер хэрэг болсон юм байх” даа хэмээн гишүүд шоолцгоож байна.


URL:

Сэтгэгдэл бичих