Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралд Ж.Батзандан, Л.Болд оролцох хүсэлт гаргажээ

5325

С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүний шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр хүртэл хойшилсон билээ.

Тэгвэл энэ сарын 12-нд болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцоно.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд . Б.Итгэлтөгс, ялтан Ц.Амгаланбаатар нарын гэрчтэйгээр оролцох юм.

Мөн энэ удаагийн шүүх хуралд Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих